Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулав.

Жаргалант суманд “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагааг сумын Соёл спортын цогцолборт 2019-04-01-ны өдөр төрийн албан хаагчид болон иргэдийг оролцуулан амжилттай зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулав. Үүнд:

  • Нийт иргэдийн дунд “Хүүхэд хүмүүжлийн аргыг түгээн дэлгэрүүлье” сэдэвт нээлттэй захидлын уралдааныг 2 насны ангиллаар зохион байгуулав.
  • Төсөвт байгууллагууд “Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн чиглэл”-ээр зохион байгуулсан ажлын фото тайланг иргэдэд танилцуулсан бөгөөд ЕБС, ЭМТ зэрэг байгууллагууд идэвхтэй сайн оролцлоо.
  • “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд, түүнд суралцах нь” сэдвээр ЗДТГ-ын НБЗ хариуцсан мэргэжилтэн Г.Лхагвацэрэн иргэддээ лекц уншиж, эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөх талаар уриалга гаргав.
  • Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хашаандаа сайхан амьдаръя, Жишиг гудамж” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцуулав. Уг болзолт уралдааны шагналын сан нь 2.500.000 төгрөг бөгөөд иргэдэд эрүүл аюулгүй таатай амьдрах орчин бүрдүүлэх зорилготой юм.