Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Б. Ахмадбат ИТХ-ын дарга 98654878
Б. Должинсорогдог Засаг дарга 98998287
Ж. Амартүвшин Засаг даргын орлогч 93142841 50387878
Д.Батбаатар Тамгын газрын дарга 50384569
М.Энхтайван Дотоод ажил хариуцсан түшмэл 93031521


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Засаг даргын мэндчилгээ
Засаг даргын мэндчилгээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

Той, Хөнжил, Тосон, Цэцүүх, Агьт, Цагаанбургас, Ар Гурван Харгана сайхан нутагтаа төрж, өсөж өндийн Идэр, Хөнжилийн голынхоо ариун уснаас ундаалж, таван тив, эх орнхыхоо дөрвөн зовхист амьдран сууж,ажиллаж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж, нутаг усныхаа нэрийг гаргаж яваа нутгийн ах дүү, зон олон та бүхэндээ төрөлх Жаргалант нутгийн иргэдийнхээ нэрийн өмнөөс мэндчилж байна.

            Төрөлх сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө иргэд хөдөлмөрчдийн маань уйгагүй хөдөлмөрийн ачаар мал сүрэг таван төрөл дээрээ өсч, хүн ам 5100 гарч ,сум орон нутгаа бүтээн байгуулалт өрнөсөн, аялал жуулчлал, мал аж ахуйд тулгуурласан мод, модон эдлэл, жимс жимсгэнэ, эмийн ургамал боловсруулан жижиг дунд үйлдвэр хөгжсөн, нутгийн брэнд бий болгосон жишиг сум болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж  байна.

            Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран сууж байгаа нутгийн ахан дүүс та бүхэн төрөлх нутаг сумынхаа хөгжилд үнэтэй санал зөвлөмжөө өгч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд санал хүсэлт, мэдлэг чадвараа зориулж бидэнтэй байнга холбоотой байна гэдэгт итгэж байна.

            Нутгийн та бүхний ажил үйлс байнга дээшлэн дэвшиж, гэр бүл, үр хүүхэд тань зол жаргалаар  дүүрэн, аз жаргалаар бялхаж байхыг хүсэн ерөөе.

 

Холбоотой мэдээ