Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Б. Ахмадбат ИТХ-ын дарга 98654878
Б. Должинсорогдог Засаг дарга 98998287
Ж. Амартүвшин Засаг даргын орлогч 93142841 50387878
Д.Батбаатар Тамгын газрын дарга 50384569
М.Энхтайван Дотоод ажил хариуцсан түшмэл 93031521


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Сумын танилцуулга
Сумын танилцуулга
Нийтэлсэн: 3 сар өмнө

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

     Хөвсгөл  аймгийн Жаргалант  сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайнноён  хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу. Хөнжил, Цэцүүх, Цагаан бургас, Харгана, Оргил 5 багийн  нийт 1405   өрхөд 5077 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Хөвсгөл  аймгийн 24 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 19-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр / сум юм.

Газар зүйн байршил

Хөвсгөл  аймгийн хамгийн урд  хэсэгт:

§  Улаанбаатар хотоос 850  км,

§  Аймгийн төвөөс 187 км зайд байрладаг.

 Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр   болон Архангай  аймгийн Тариат , Завхан аймаг Их-Уул сумтай хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1883 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Тарвагатайн нурууны, захын уулсын мужид, геоморфологийн хувьд Отгон тэнгэрээс эх авсан  бэсрэг уулсын мужийн Идэрийн гол болон, Той Хөнжилийн голын бэлчир дээр оршдог.

Газар хөдлөлийн эрчим 5-6 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, нуруунууд  гүвээ толгод гол мөрөн бүхий уулархаг хангай газар  буюу мал аж ахуй  эрхлэхэд тохиромжтой. Тарвагатайн нурууг дагасан их уулсын дунд оршдог. Ар талдаа “Хүрэн хайрхан” Баруун тал “Бавгар”-ын хясаа Урд тал Ороохын даваа хойт талаар Солонготын даваа байрладаг.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

§  1 дүгээр сарын дундаж

температур -35  °С

§  7 дугаар сарын дундаж

температур +31 °С

§  жилийн дундаж салхины хурд 6-8 м/с

§  жилийн хур тундасны нийлбэр 150-200 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 254928 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

121133

47,5

Ойн сан бүхий газар

132284

51,8

Усан сан бүхий газар

688

0,26

Тусгай хэрэгцээний газар

1

0,003

Тосгон, суурингийн газар

744,8

0,29

Дэд бүтцийн газар

76,9

0,03


ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 72,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг  1630,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,4 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1692,0 сая төгрөг байна. Нийт зардлын 66,8 хувь нь цалин,  7,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22,6 хувийг урсгал шилжүүлэг, 3,3 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд 7 төсөвт газар, 13 аж ахуйн нэгж байгууллага 4 хоршоо, 1 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж 1,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 11  сая , аймагт 111 сая, орон нутагт 73 сая нийт 195 сая төгрөгийн улс орон нутгийн төсөвт татвар төвлөрүүлж байна.

   Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа

“ Мон хас” ХХК 2005 оноос хойш  “Цахилгаан дамжуулах, барилга угсралт бетонон тулгуур хөл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны давуу тал нь: Улс болон орон нутагтаа бүтээн байгуулалтыг хийж, ажлын байр нэмэгдүүлэх, эрчим хүч, шугам сүлжээний салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа болно. Улсад жилд 10 гариу сая төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлдэг.

   Үүнээс  гадна: 4 мэргэжилийн эрх асан байгуулага модны үйлдвэрлэл эрхэлж УБ болон бусад аймгуудын модны хэрэгцээг хангаж ажиллаж татварын орлого бүрдүүлэлтэнд дэмжлэг үзүүлж байна. 

 

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 176643  толгой  малтайгаас 42 тэмээ,  8529 адуу, 12409  үхэр,  94719  хонь, 60944  ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 12,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувьд нь төмс, хүнсний ногоо,  тариалж байна.

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр.  Багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Сумын төвөөс 28 км яваад Босоо тэнхлэгийн замтай нийлдэг.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2000 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай..

Дулаан хангамж. Төвлөрсөн уурын зуух байхгүй. Төсөвт байгуулагууд Дор бүрнээ нам даралтын зуух ажиллуулдаг. 

НИЙГЭМ

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

1280

3797

5077

Нийт эрэгтэй

0-4 нас

632

68

1884

227

2516

295

5-9 нас

42

194

236

10-14 нас

63

208

271

15-18 нас

70

215

285

19-24 нас

79

199

278

24-29 нас

52

162

214

30-34 нас

44

153

197

35-39 нас

42

145

187

40-44 нас

52

114

166

45-49 нас

45

75

120

50-54 нас

44

82

126

55-59 нас

17

35

52

60-65 нас

4

20

24

65-аас дээш нас

10

55

65

Нийт эмэгтэй

0-4 нас

648

61

1913

205

2561

266

5-9 нас

38

190

228

10-14 нас

69

235

304

15-18 нас

77

193

270

19-24 нас

86

206

292

24-29 нас

40

171

211

30-34 нас

44

156

200

35-39 нас

57

120

177

40-44 нас

54

114

168

45-49 нас

60

88

148

50-54 нас

29

67

96

55-59 нас

12

53

65

60-65 нас

7

26

33

65-аас дээш нас

14

89

103

Өрхийн тоо

362

1043

1405

Суурин хүн ам

5077

Түр оршин суугч

 

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь Улаанбаатар хотоос алслагдсан 820 км-рт оршдог нийт хүн амын 35 хувь нь сумын төвд амьдардаг. Ихэнх иргэд нь мод, модон бүтээгдэхүүн, мал аж ахуй, байгалийн дагалдах баялаг самар жимс, хушин тавилага, гэрийн мод, сүү цагаан идээгээр амьжиргааныхаа эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд гочлон хувийн орон сууц гэрт амьдарч байна. . Суманд   инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

1130

2

Сургуулийн дотуур байр

ор

172

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

0

4

Цэцэрлэг

хүүхэд

178

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

16

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

200

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

15

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

1

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 38 бүлэгт 1130 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 44 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтанд нийт 45 багш хамрагдсан. Тус сургууль нь хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчин бүрдүүлэхийн тулд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тухайлбал: Нэн ойрын хугацаанд 320 хүүхдийн суудалтай спорт заал бүхий хичээлийн шинэ байрны асуудлыг шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлага байгаа болно. 

Сургууль

§  Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

§  Оргил багийн төвд  байршилтай

§  715 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1130 хүүхэд суралцаж байна

§  100 багш, ажиллагсадтай

§  1972, 1984 онд ашиглалтанд орсон стандартын чанарын шаардлага хангаагүй, элэгдэж муудсан ашиглалтын хугацаа дууссан  хичээлийн 2 байртай

 

Цэцэрлэг

             §  “ Хүүхдийн цэцэрлэг ” цэцэрлэг

§  Оргил  багийн 1-р хороонд байршилтай

§  75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 178 хүүхэд хүмүүжиж байна

§  22 багш, ажиллагсадтай

§  1965 онд ашиглалтанд орсон  модон  хийцтэй, зориулалтын барилга. Дотроо нам даралтын зуухтай. Гадна талыг шавардаж өнгөлгөө хийсэн нь нурасан засвар хийх боломжгүй дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинээр 200 хүүхдийн  барилга барих шаардлагатай.

§     Манай сум нь СӨН-ны 557 хүүхэдтэй түүнээс дөнгөж 40 % нь СӨБ-д хамрагддаг.

 

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Эрүүл мэнд

   Суманд улсын төсвийн 16 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 18  эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2012 онд нийт 148 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 575, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн  11  тохиолдол гарсан байна.

Их эмчийн орон тоо дутагдалтай

 

Эмнэлэг

Эрүүл мэндийн төв

§  Оргил  багийн төвд байршилтай

§  16 ортой

§  2 эмч, 6 сувилагч нийт 30 ажиллагсадтай

§  1986 онд амбултори,  ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын бус барилга. Нам даралтын зуухтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

§  2008 онд ашиглалтанд орсон тоосгон барилага хэвтэн эмчлүүлэх зориулалтай.

 

Соёл, спорт

2004 онд ашиглалтанд орсон 300 хүний  суудалтай Соёлын төвийн блокон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоох дүгнэлт гарсан  байна.

 47   дэлгүүр мухлаг, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 2 цэг  үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Соёлын төв              §  Соёлын төв

§  Оргил  багийн төвд  байршилтай

§  300 хүний суудалтай

§  8 ажиллагсадтай

§  2004 онд ашиглалтанд орсон  блокон  хийцтэй, зориулалтын  барилга. Нам даралтын зуухтай. Тус барилга нь  ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан  байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

 

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 2 сүм хийд байдагаас будда 2, лал, христийн  сүм байхгүй .

Тухайн хийдэд нийт 5 хуврага, санваартан ажиллаж байна.

Нэг  хийд нь сумын төвд байдаг “Дашпэлжээлэн” хийд, нөгөө  нь Хөнжил багийн нутаг давгэрт байдаг Тойн “Арын хүрээ”-ний сүм юм.

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

 

 

 

Хөдөө аж ахуй

Хүн

23

1961

1984

Үйлчилгээ

Хүн

285

23

308

Нийт

Хүн

308

1984

2292

Сумын хэмжээгээр нийт 176,6 мянган мал тоологдсон.

928 малчин өрх, 115 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 74,2 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд  9,9 га талбайд төмс, 2,6 га талбайд хүнсний ногоо тариалж. 69,7 тонн төмс, 4,1 тонн хүнсний ногоо хураан авсан.

Төрийн байгууллагад  179  хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 103 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 38,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7,8 хувийг дээд, 3,9 хувийг тусгай дунд,  42,7 хувийг бүрэн дунд, 31 хувийг бүрэн бус дунд, 14,6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Жаргалант  сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуйн үйлчилгээний үүрэг давамгайлсан сум  юм.

-          Орон сууц олон нийтийн бүс- 18га

-          Үйлдэрлэлийн бүс- 4,5га

-          Ногоон байгууламж амралт аялал жуулчлалын бүс - 8га

-          Хөдөө аж ахуйн бүс 121133га

-          Зуслангийн бүс 4200га 

    Өнөөгийн байдлаар 470 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 32,9 га газар өмчилж, 420 өвөлжөө, хаваржааны зориулалтаар 210 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7га газар, 7 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 10 га газар, 11 иргэн 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 9га газар эзэмшиж байна.

Барилга

Орон нутгийн барилгын  2012 оны  их урсгал засварын ажил нь 6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засаг даргын Тамгын газрын барилга

§  ЗДТГ-ын барилга

§   Оргил багийн төвд  байршилтай

§  34 ажиллагсадтай

§   1973 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухаар халдаг. Шинээр барих шаардлагатай . Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

ü  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

ü  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

ü  Монгол мал хөтөлбөр

ü  /үргэлжлүүлэх/

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

        -   Мод модон эдлэлийн чиглэлээр: Гэрийн мод болон, Хана унь, авдар сав, сийлбэртэй таилга, сийлбэртэй гэр, төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж ирсэн уламжлалтай ард түмэн   

       -  Эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр: Гэрийн эсгий бүрээс, давхарга, хаяавч үйлдвэрлэдэг.

        - Сүү цагаан идээ: Өрөм, ааруул, тос, аарц зэрэг төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

      - Жимс жимсгэнээр төрөл бүрийн варень хийдэг.

      СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр:

Багууладсан он:

Хөшөө, дурсгалын намтар:

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөгжлийн үзүүлэлтийн түвшингээр тэргүүлэн Идэр бүсийн хөгжлийн тулгуур төв” болох зорилго зорилт     тавин дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

1.      Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авч иргэдийн орон нутагтаа ая тухтай тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлж сумын ажилгүйдлийн түвшинг бууруулан иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх

2.      Эрчимжсэн мал аж ахуй газар тариалан , төмс хүнсний ногоо тариалах ажлыг хөгжүүлж өөрийн сумыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр 100% аймаг улсын хэрэгцээнд сүү цагаан идээ махны тодорхой хэсгээр хангалт хийх .

3.      Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээг авч сүү цагаан идээ ямааны ноолуур хонины ноос үхрийн хөөвөр боловсруулж өртөг шингэсэн модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж орон нутгийн болон аймаг улсын бүсийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох.

4.      Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын үүд болох нөхцөлийг бүрдүүлсэн аялал жуулчлалын цогцолбор бий болгох

5.      Иргэдийн нөхөрлөл байгуулах үүсэл санаачлагыг дэмжиж байгаль орчноо хамгаалах, унаган төрхөөр хойч үедээ өвлүүлэх, орон нутагт байгаа нүүрсний ордын нөөцийг тогтоолгож ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

Сумын онцлогийн талаар     

      Тус сум нь 5200 гариу хүн амтай томоохон сум бөгөөд “ Тэрхийн цагаан нуур” ороохын даваа “Хөвсгөл нуурийн чиглэлийн зам явдаг учраас аялал жуулчлал хөгжих боломжтой. Нийт нутаг дэвсгэрийн 81% ойн бүсэд хамаардаг учираас иргэд мод модон мятариалаар үйлдвэрлэл явуулдаг. Байгалийн баялаг жимс самар эмийн ургамалууд ургадаг. Байгалийн дагалдах баялагт тулгуурлан, жижиг дунд үйлдвэрлэл хөгнжүүлэх боломжтой. Хүн ам нь халх ястнууд зонхилдог нүүдлийн МАА давамгайлсан Байгалийн баялаг ан амьтан ихтэй

буга согоо гахай зэрэг зэрлэг ан амьтантай Идэр Хөнжилийн голд загас ихтэй нутаг юм.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ