"Жаргалтай-Ирээдүй" соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД “ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2019-05-20                                                                                                                                                                                                                                          Оргил

Хөвсгөл аймгийн Алтан гадас одонт Жаргалант суманд “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 17,18-  ны өдрүүдэд “Жаргалтай ирээдүй” соён гэгээрүүлэх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Сумын хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэнд, тухайлан сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч, хүүхдийн эрх хамгааллыг баталгаажуулахын тулд орон нутгийн иргэд, гэр бүл, эцэг, эхийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийг зохион байгуулах үндэслэл нь: Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн зүгээс Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулдаг “Хүүхэд насаа хайрлая” 2017 оны V, 2018 оны VI, 2019 оны VII чуулганд оролцсон хүүхдүүдийн санал болон сумын Засаг даргын санаачилга, захирамжаар томилогдсон 60 орчим төрийн албан хаагчид 13 орчим чиглэлд нийт айл өрхөөр орж ажиллахад иргэдээс гарсан зонхилох саналыг үндэслэн Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны ахлах мэргэжилтэн Л.Отгонсүрэн багшид санал тавьсны үндсэн дээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг нарын дэмжлэгээр аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн санхүүжилтээр “Жаргалтай ирээдүй” соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулав. Тухайн өдөрлөгт Улаанбаатар хотоос урилгаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Анагаах ухааны доктор, сэтгэл зүйч эмч Б.Жаргал, 93-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Энхжаргал, аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Баасансүрэн, нийтийн номын сангийн ахлах ажилтан Ц.Алтантуяа нар хүрэлцэн ирж иргэдэд дараах цогц лекц зөвлөгөөг 2 өдрийн турш өгөв.  Үүнд: БСШУЯамны ахлах мэргэжилтэн Л.Отгонсүрэн “Хүүхдийн хөгжилд гэр бүл, цэцэрлэг, сургуулийн оролцоо” сэдвээр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг “Үнэт зүйл-Хандлага”, аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Баасансүрэн “Минималист хандлага”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар “Оюун тархины нууц”, Анагаах ухааны доктор, сэтгэл зүйч эмч Б.Жаргал “Сэтгэцийн эрүүл мэнд”, 93-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Энхжаргал “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвээр иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд, зорилтод бүлгийн иргэдэд Лекц, Үзүүлэх ажил, Фокус бүлгийн уулзалт, Ганцаарчилсан яриаг төлөвлөгөөний дагуу зохион байгуулав. Мөн Бага ангийн сурагчдын “Гар зураг”, дунд ангийн сурагчдын “Эсээ бичлэг”, ахлах ангийн сурагчдын “Илтгэл”-ийн уралдааныг Ухаалаг жаргалтай хүүхэд, Эелдэг жаргалтай хүүхэд, Тайван жаргалтай хүүхэд зэрэг сэдвийн хүрээнд тус тус зохион явуулав.

 Архины хамааралтай иргэдийн судалгааны мөрөөр ажиллаж Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар багштай хамтран 14 иргэнд ганцаарчилсан болон гэр бүлийн зөвлөгөө өгч сэтгэл зүйн эмчилгээнд хамруулсан бөгөөд архины асуудлыг Хүүхдийн талаас хөндөж гаргаснаараа шинэлэг ажил боллоо. Мөн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээг Анагаах ухааны доктор, сэтгэл зүйч Б.Жаргал эмчтэй хамтран 44 хүүхдэд зөвлөгөө өгч ажилласан бөгөөд үүнээс сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ цаашид шаардлагатай хүүхдүүдэд нөхцөл бололцоогоо бүрдүүлбэл онлайн сургалт зохион байгуулах боломжтойг сэтгэл зүйч амлав.

“Жаргалтай ирээдүй” соён гэгээрүүлэх өдөрлөгийн нэг лекцед дунджаар 700 орчим иргэд хамрагдсан бөгөөд 2 өдрийн туршид давхардсан тоогоор 3200 орчим иргэдэд мэдээлэл хүргэсэн сумын иргэдийн сэтгэлгээг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон арга хэмжээ болж өндөрлөлөө.

Тухайн өдөрлөгийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан БСШУЯамны ахлах мэргэжилтэн Л.Отгонсүрэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг болон урилгаар ирсэн лекторууддаа цаашдын ажил амьдралд нь гэгээлэг сайхныг хүсэн ерөөе.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ