Жаргалант сумын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.

Жаргалант сумын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулан аймгийн Онцгой байдлын газраас сургагч багш нар хүрэлцэн ирж, эрсдэлийн үнэлгээ хийж, эмзэг байдлаа тодорхойлон эрсдэлийн бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Үнэлгээний багийн танилцуулга:

Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/35 дугаар захирамжаар 30 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах ажлын хэсгийг байгуулсан. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагчид: Д.Батбаатар – Засаг даргын Тамгын газрын дарга

Нарийн бичгийн дарга: Г.Лхагвацэрэн – НБЗ хариуцсан мэргэжилтэн

Гишүүдэд: Э.Бат-Эрдэнэ – ИТХ-ын нарийн бичгийн дарга

                            Д.Амарбаясгалан – Орлогч дарга

                               Ц.Амарбаясгалан – Эрчимт-Идэр ойн ангийн инженер

       Б.Пүрэвсүрэн – БОХ-ын улсын байцаагч

                              Ч.Баасанхүү – Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч

                              Ж.Амартүвшин – Газрын даамал

                                Э.Уранчимэг- ХАА-н тасгийн мэргэжилтэн

                                Ш.Бат-Эрдэнэ- ХАА-н тасгийн мэргэжилтэн

                                Б.Булганцэцэг- МЭ-ийн тасгийн Тархвар зүйч

                                С.Болоржаргал-  5-р багийн Засаг дарга

                              Б.Батчулуун – Байгаль хамгаалагч

                              Б.Ундармаа – Санхүүгийн албаны дарга

                              Б.Энхжаргал – ЗДТГ-ын ня-бо

                              З.Батжаргал – ЗДТГ-ын Нярав

                              Г.Пүрэвхишиг – ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч

                              Б.Энхболор – ЕБС-ийн Нийгмийн ажилтан

                  Ж.Баттүшиг – ЕБС-ийн ня-бо

                  Ц.Сарангэрэл – ЕБС-ийн эмч

                  Б.Нарантуяа – ЕБС-ийн Архив, бичиг хэргийн ажилтан

                              Г.Оюунбаатар – ЕБС-ийн Нярав

                              Ж.Ууганбаяр – Цэцэрлэгийн нярав

                              Б.Батчимэг – Цэцэрлэгийн эмч

                              Т.Цэвэлмаа – Статистик, дүн бүртгэгч

                              Г.Батцэнгэл – Номын санч

                              Б.Мягмарсүрэн – Цаг уурын эрхлэгч

                              Л.Төмөрхуяг – Ахмадын хорооны дарга

                              Ч.Банзрагч – ИТХ-ын Төлөөлөгч

                              Т.Бат-Очир – Ахмад настан

                               Отгонбат – ЕБС-ийн сурагч

                             Ц.Өнөрчимэг – ЕБС-ийн сурагч

1.3. Үнэлгээг хийсэн арга зүй:

Үнэлгээг хийхдээ захирамжаар томилогдсон ажлын хэсэг дараах арга зүйг ашигласан болно. Үүнд:

-       Тойм судалгааны арга

-       Оролцооны идэвхтэй аргууд

-       Бүлгээр ярилцах арга

-       Ажиглалтын арга

-       Зураглал гаргах арга

-       Мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах зэрэг аргуудыг ашиглан сумынхаа эрсдэлийн үнэлгээг гаргаж ажиллав.

 

ХОЁР. ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦ

Нэгдүгээр үе шат: үнэлгээний бэлтгэл ажлын талаар: Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/35 дугаар захирамжаар 30 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах ажлын хэсгийг байгуулан үнэлгээ хийхэд хэрэглэгдэх  суманд сүүлийн 10 жилд гарсан гамшиг, эрсдэлүүдийн судалгааг холбогдох мэргэжилтнүүдээр гаргуулав. Мөн сумын төвийн флан зураг болон сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ЗДТГ-ын Иргэний танхимд 2019-04 сарын 18-ны өдрийн 08:30 минутад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бэлэн цуглуулан Онцгой байдлын газрын ажлын хэсгийн хамт сургалтыг эхлэв.

Хоёрдугаар үе шат: олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх сургалтын үе шатууд:

Үнэлгээний багийн 30 гишүүнийг 3 багт хувааж “Төлөвлөгч”, “Нэмэх цэнэг-Аврагч”, “Мэдрэмж” гэсэн нэртэй 3 багийг байгуулав.

Сургалтын нэгдүгээр шатанд 3 баг цаг хугацааны түүхэн зураглал гаргаж суманд сүүлийн 10 жилд тохиолдсон гамшиг, эрсдэлийн талаар багаараа ажиллав