Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аяныг амжилттай зохион байгуулж байна.

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөл, ЗДТГ-тай хамтран  2019 оны 4 дүгээр сарын 1 нээс 5 дугаар сарын 1 ны хооронд " ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ" 1 САРЫН АЯНЫГ ЗАРЛАЛАА. Аяны хүрээнд сумын төвийн архидалт, архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хууль бус мод бэлтгэлттэй тэмцэх, таслан зогсоох хууль сурталчилах соён гэгээрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, ахуйн болон орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Аяны үйл ажиллагаанд төорийн албан хаагчдыг оролцуулан хуваарийн дагуу эргүүл хийхээр томилон ажиллуулж байна. аяны хүрээнд аймгийн цагдаагийн газартай хамтран мотоциклийг А үнэмлэхтэй болгох бүртгэлийн ажил явагдаж байна. мөн Хүүхэд хамгааллын хамтарсан баг, аймгийн цагдаагийн газрын Эрдэнэзул хошуучаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран иргэдтэй уулзалт зохион байгуулж санаа бодлыг чөлөөтэй сонсов. 

Сарын аян дундаа орж байгаа бөгөөд сумын хэмжээнд архидалт эрс багассан үзүүлэлттэй байгаа нь Эргүүл жижүүрийн ажиглалтаар харагдаж байгаа бөгөөд аян үр дүнгээ өгч байна. цаашид төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилнэ.