НОХОЙ УСГАЛ-ЗОЛБИН НОХОЙН АВ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

СУМЫН ТӨВД НОХОЙ УСТГАЛЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  1. Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон 60 гаруй төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 чиглэлд нийт айл өрхөөр буюу 234 хот айл, 1213 өрхөөр орж ажиллахад 209 санал хүсэлт ирсний дотор нохой устгалын ажлыг жил бүрийн хавар, намар бүр зохион байгуулж байх (1), золбин нохой ихдэж хөдөөгүүр мал хөөх, барих, үргээх зэрэг үйлдэл байгаа тул нохойн ав зохион байгуулах (2) зэрэг саналууд их гарсныг үндэслэн,

 

  1. Жил бүр сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Ерөнхий боловсролын сургуультайгаа хамтран зохион байгуулдаг “Хүүхэд насаа хайрлая” V, VI чуулганд оролцсон хүүхдүүдийн саналаас үзэхэд хичээлдээ явах, харих үед золбин нохойноос айх, зугтаах эрсдэлд ордог гэсэн хүүхдүүдийн саналыг үндэслэн,

 

  1. 2019 оны 4 дүгээр сарын 04-ий өдрийн Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр аймгийн Засаг дарга Л.Ганболд сумын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын нэг нь 4 дүгээр сарын 15-ны дотор нохой устгалын ажлыг зохион байгуулах байсныг үндэслэн “Нохой устгах – Золбин нохойн ав” зохион байгууллаа.