"Хүүхэд насаа хайрлая" VII чуулган зохион байгууллаа.

“ХҮҮХЭД НАСАА ХАЙРЛАЯ” VII ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧ ХҮҮХДҮҮДЭЭС ГАРГАСАН САНАЛ ХҮСЭЛТ

2019-04-30                                                                                                                                                                                                                            Оргил     “Хүүхэд насаа хайрлая” хүүхдийн чуулганыг Жаргалант сум жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ онд 7-р чуулганаа амжилттай зохион байгууллаа. Уг чуулганд 200 гаруй хүүхэд, эцэг эхийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлсний үр дүнд сум орон нутаг болон сургуулийн орчинд, нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хүүхдийн нүд, сэтгэхүйгээр туссан бүхнийг ярилцан хэлэлцэж, сумын удирдлагууд, байгууллагууд, иргэд, хүүхдийн төлөө зөвлөлд нийт 126 санал хүсэлт ирснийг нэгтгэн албан байгууллагуудад тоотоор хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.  Энэ жилийн чуулган “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд Хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаснаараа онцлог боллоо. 

 

ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ

  1. Байгалийн ухааны хичээл дээр туршилт хийх хэрэгцээтэй байдаг тул хичээлийн хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, туршилт хийх боломжоор хангах ( нүдээр үзэж, гараар барьж, практикт суралцах боломж олгох)
  2. Архи зардаг дэлгүүр, үйлчилгээний газруудын цагийг бариулах, хяналт тавих
  3. Гудамж талбай эмх цэгцгүй байна. Шийдэрлэх арга зам: Хашаануудыг  өнгөөр будах, стандарт тогтоох, Нэг гудамжинд 2 хогийн сав, 3 гэрэл байрлуулах... гэх
  4. Сурагчид мотоцикль их унаж байгаад хяналт тавих
  5. Гэр бүрийн хүчирхийлэл их байна. Шийдэрлэх арга зам: Цагдаад хандах, мэдээлэл өгөх, хууль сурталчлан иргэдийн сэтгрэлгээг өөрчлөх ажил зохион байгуулж байх
  6. Хүүхдүүд архи, тамхи их хэрэглэж байгаад хяналт тавих
  7.  Иргэд суудлын бүс хэрэглэж сурах хэрэгтэй байна
  8. Том ах нар машины хурдыг тааруулахгүй байгаагаас осол гэмтэл гарах магадал их байна
  9. Хүмүүс ил задгай бие засаж байна. Торгож, хяналт тавих
  10. ЗИС-60 аяны ажил бидэнд хэрэгтэй, хүртээмжтэй ажил болсонд талархаж байна. Дахин адил төрлийн аян зарлах нь чухал
  11. Сумын төвөөс малаа тусгаарлах хэрэгтэй байна.
  12. Сургуулийн заалны хүрэлцээ, хангамж маш муу  байдаг. Шийдэрлэх арга зам: Шинээр заал нэмж барих
  13. Сумын айл өрхийн хог ачих, нохой устгах ажлыг үргэлжүүлэн тогтмолжуулах
  14. Биллъярд ажиллуулдаг газарт хөвгүүд завсарлагаанаар биллярд тоглохыг хязгаарлах
  15.  Сургуулийн хүүхдүүдийн хараал хэлэх, ярианы соёл муу: Энэ талаар аян зохион байгуулах хэрэгтэй
  16. Сум шүдний эмч, эмнэлэгтэй болох чухал шаардлагатай байна.
  17. Сум цагдаагийн фосттой болох,
  18. Зарим цагдаа нар өөрсдөө архи уудаг бөгөөд хүмүүсийг дарамтлуулах асуудал байдаг тул болиулах
  19. 21 наснаас доош настай хүнд архи зарахгүй байх хуулийг хэрэгжүүлэх
  20. Долоо хоног бүрийн нэг өдөр архи зардаггүй өдөртэй болох
  21. Хог хаягдал их байна, хөрсний бохирдол нэмэгдэж цөлжилт их болж байна
  22. Цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжиг сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх
  23. Сумаа дэг журамтай болгох ажил зохион байгуулах
  24. Шороон замаа засах, засмал замтай болох, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг стандартын дагуу хийх
  25. Гол усруугаа угаадсаа хийдэг айлуудыг болиулах, сургалт зохион байгуулах
  26. Сургуулийн ойр орчны гэрэлтүүлэг асаахгүй байгаа тул асааж байх
  27. Хурд сааруулагчийн хажуугаар гарч байгаа хүмүүсийг торгох, таглах
  28. Харилцаа хандлагын сургалт авмаар байна.
  29. Иргэд хогоо ил задгай их хаяж байна. Үүнд хяналт тавих, торгох
  30. Мортол зарж байгаа дэлгүүрийг болиулах, хяналт тавих
  31. Хогийн цэг цэгцэлсэнч гэсэн манай сумын төв хогтой хэвээр байна.
  32. Е баримт олгодог болохыг дэлгүүрүүдэд шаардах
  33. Эрүүл мэндийн төвд үйлчлүүлэхэд харилцаа хандлага муу , эхоны тайлбар хийх боловсон хүчин дутмаг байна, мөн эм тариа дутмаг, анхны тусламжийн материалыг хүртэл нэг бүрчлэн нэхдэг. /бинт, спирт, бээлий... гм/,
  34. Хичээлийн 3-р байрны Орос хэлний кабинет маш их хүйтэн, цонхыг сольж өгөхийг хүсье
  35. Айлууд нохойгоо уяхгүй байгаа нь өглөө орой эрсдэлтэй байна.  
  36. Худалдагчид сургуулийн хүүхдэд архи, тамхи зараад байгаад хяналт тавих, сургалт хийх
  37. Дотуур байранд усанд орох асуудал хүнд байдаг
  38. Дотуур байрны хоол амт муу байдаг.  Хяналт шалгалт хийх
  39. Засаг даргаас хүсэх нь: Хугацаа дууссан бараа зарж байгаа худалдагч нарт хариуцлага тооцож өгөхийг хүсье ( хугацаа дууссан бараагаа их шахдаг, напелион, талханд он сар хадгалах хугацаа  байдаггүй)
  40. Теннисний дугуйлан хичээллүүлэх, бодлогоор хөгжүүлэх
  41. Шагай харвааг хүүхэд залуучуудын дунд хичээллүүлэх, бодлогоор хөгжүүлэх
  42. Сурын харвааг хүүхэд залуучуудын дунд явуулах, бодлогоор хөгжүүлэх
  43. Бүжгийн дугуйлан хичээллүүлэх, бүжгийн багштай болох
  44. Дэлгүүрүүд е баримтыг иргэдэд өгч сурах, иргэдэд сургалт хийх хэрэгтэй байна
  45. Нутгийн  түүхээ мэдэх зорилгоор жилд нэг удаа явган аялал хийж, мэдээ мэдээллийг сурталчлах, дурсгалт газруудын талаар мэдээлэлтэй болох /кросс уралдааныг явган аялал хийж, марафон гүйлт хийж, тэмцээн удалдаанаа зохион байгуулах/
  46. Номын үнэ цэнийг мэдрүүлэх ажил зохион байгуулах, “Сод-Эрдэм-3” аяны хүрээнд цугласан 7000 гаруй номны үнэ цэнийг мэдрүүлэх, ажил зохион байгуулах
  47. Сэтгэлзүйн боловсрол олгох, хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулах
  48. Эмийн сан болон архи зардаггүй нэг дэлгүүрээ 24 цагийн эрхтэй болгох талаар судлах, боломжтой бол ажиллуулж иргэдэд үйлчлүүлэх
  49. Шүдний эмчтэй болох, хүүхэд болон томчууд шүд өвдөхөөрөө эм уухаас өөр мэдлэггүй, анхан шатны тусламж үйлчилгээг авч чаддаггүй.
  50. Сумын гэрэлтүүлэг шөнө асдаггүй тул цагийн механизмаар ажиллуулж байх
  51. Халуун усны газар иргэдийн хэрэгцээг хангадаггүй.
  52. Хөнжил болон тойгоос их хэмжээгээр нойтон дүнз орж ирж Адьяасүрэн болон Зоригоогийн раманд буулгадагт хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна

 

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОХ САНАЛ

 

  1. Номын сангийн орчныг сайжруулах, номын сангийн үйл ажиллагаа сайжруулъя, тогтмол цагийн хуваарьтай болмоор байна.
  2. Байгалийн ухааны хичээл дээр туршилт хийх хэрэгцээтэй байдаг
  3. Бага ангийн хүүхдүүдийн бие засах орчныг сайжруулъя
  4. Ухаалаг утасны хэрэглээг зохистой болгох, хяналт тавих
  5. Ангийн хүрэлцээ хангамж муу байдаг
  6. Гэрийн даалгаврын ачаалал их, багасгахгүй бол хүүхдүүд ядарч, стрест ордог
  7. Сурагчид мотоцикль их унаж байгаад хяналт хийх
  8. Хүүхдүүд цагаар хичээл тасалж байгаад хяналт тавих
  9. Хүүхдүүд архи тамхи их хэрэглэж байна.
  10. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаяхгүй байх, хогийн саванд хогоо хийж хэвших талаар сургалт хийх, хүүхдүүд ухамсарлах
  11. Сургууль шинэ спорт заалтай болох
  12. Сургуулийн талбайг цэцэрлэгжүүлэх
  13. Фодволийн ангиудыг болон ширээ сандлуудыг шинэчлэх шаардлагатай байна
  14. Сургуулийн гадна саад, хашааг шинэчлэх
  15. Биллъярд ажиллуулдаг газарт ангийн хөвгүүд завсарлагаанаар биллярд тоглохыг хязгаарлах
  16.  Сургуулийн хүүхдүүдийн хараал хэлэх, ярианы соёл муу: аян зохион байгуулах хэрэгтэй
  17. Бие засах орчин тааруу байна
  18. Технологийн хичээлийн сургалтын материал зардаг дэлгүүртэй болох
  19. Спорт зааланд агааржуулагч цацаж, агааржуулж байх
  20. Хүүхдүүд нэгнийгээ хочлох, дээрлэхэх, гадуурхах асуудал байдаг
  21. Багш сурагчдын харилцааны соёл муу байна.
  22. Гар утасны хэрэглээг зохисгүй хэрэглэж, ерөнхий сайдын тушаалыг хүүхэд бүрт цээжлүүлэх
  23. Сургуулийн ойр орчны гэрэлтүүлэг асаахгүй байна
  24. Сургуулийн орчинд утасгүй аяныг хатуу чанга өрнүүлэх
  25. Байрны жорлон өвөл дүүрээд, хавар хайлаад эвгүй үнэр үнэртдэг тул шинэ жорлонтой болох
  26. Биллъяр ажиллуулж байгаа хүмүүс хичээлийн цагаар сургуулийн хүүхдэд үйлчлэхгүй баймаар байна
  27. Хүүхдүүд нэг нэгнийгээ хүндэтгэлтэй хандах талаар аян зохион байгуулах
  28. Дүрэмт хувцасаа тогтмол өмсөхөд хяналт тавьж хэвшүүлэх
  29. Харилцаа хандлагын сургалт авмаар байна.
  30. Дөрвөлсөн гэрээ хэрэгжихгүй байна, хэрэгжүүлмээр байна
  31. Хүүхдүүд үүргээ мартаад эрхээ их эдлээд байна.
  32. Багш нарын хичээл цонхлолт их байна
  33. Гар утасны хэрэглээ ихсээд байна. Багш нар хичээл орж байхдаа утсаар яриад гардаг, хүүхдүүдээс зөвшөөрөл авч ярьдаг баймаар байна
  34. Багш нар өөрсдөө цаг баримталдаггүй
  35. Хүүхдүүд танил эмч нараар дамжуулан акт авдаг
  36. Сургуулийн эмчээс ямарч шалтгаангүйгээр акт авдаг: заавал үзлэг хийж байж акт өгөх
  37.  Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн их зардаг, хяналт тавих
  38. Мортол зарж байгаа дэлгүүрийг болиулах, хяналт тавих
  39. Тэмцээн уралдаанд хүүхдүүдийн оролцоог хангах, олимпиадад хүссэн хүүхэд бүрийг бэлтгэж оролцуулах
  40. Хичээлийн 3-р байрны Орос хэлний кабинет маш их хүйтэн, цонхыг сольж өгөхийг хүсье
  41. Ширээ сандалны асуудал их байдаг, хадаас нь өмд урдаг
  42. Подволд сандал тавьж өгөхийг хүсье
  43.  Сонгон секцийн цар хүрээг нэмэгдүүлэх, теннисний ... гэх мэт
  44. Тэмцээн уралдаанууд дандаа 5 дахь өдөр байнга таараад зарим хичээл завсардаад байна.
  45. Дотуур байранд усанд орох асуудал хүнд байдаг
  46. Дотуур байрны хоол амт, заримдаа муу байдаг
  47. Хөвгүүдэд утасны хорын талаар сургалт хийж өгөхийг хүсье
  48. Номын сан тогтмол цагийн хуваарийн дагуу ажиллаж, номын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
  49. Теннисний дугуйлан хичээллүүлэх
  50. Шагай харвааг хүүхэд залуучуудын дунд хичээллүүлэх
  51. Сурын харвааг хүүхэд залуучуудын дунд явуулах
  52. Бүжгийн дугуйлан хичээллүүлэх
  53. Хүүхэд хөгжлийн төв, давтлага хичээлээ хийх орчин, бие даалтаа хийх тоног төхөөрөмжтэй өрөө тасалгаа хэрэгтэй байна
  54. Нутгийн үүх түүхээ мэдэх зорилгоор жилд нэг удаа явган аялал хийж, мэдээ мэдээллийг сурталчлах, дурсгалт газруудын талаар мэдээлэлтэй болох /кросс уралдааныг явган аялал хийж, марафон гүйлт хийж, тэмцээн удалдаанаа зохион байгуулах/
  55. Номын үнэ цэнийг мэдрүүлэх ажил зохион байгуулах, Сод-эрдэм аяны цугласан номны үнэ цэнийг мэдрүүлэх, арга хэмжээ зохион байгуулах,
  56. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 7-9-р ангийн хүүхдүүдэд заах хэрэгтэй.  Ахлах ангийн хүүхдүүдэд суралцах сургууль, мэргэжлээ судлах талаар мургалт ормоор байна.
  57. Сэтгэлзүйн боловсрол олгох, хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлж ажиллах
  58. Хүүхдүүд өөрсдөө хөгжлийн төсөвтэй болмоор байна.
  59. Цахим номын сантай болох
  60. Цахим утас болон интернетийн хэрэглээг бууруулах санал нь сургуулийн нийт хашаанд үүрэн холбооны сүлжээ унагааж өгөх

 

 

 

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОХ САНАЛ

  1. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаяхгүй байх, хогийн саванд хогоо хийж хэвших талаар хүүхдүүдэд багаас нь дадалд сургах
  2. Цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжиг сайжруулах, байгууллагууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх
  3. Багш, эцэг эхчүүд хүүхдээ багаас нь судалж, сонирхлыг тодорхойлон, мэргэжлээ сонгоход нь туслах
  4. Сэтгэлзүйн боловсрол олгох, хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлж ажиллах

 

СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОХ САНАЛ

  1. Сумын номын сангийн орчныг сайжруулах, номын сангийн үйл ажиллагаа сайжруулъя, тогтмол цагийн хуваарьтай болмоор байна.
  2. Гудамж талбайд хүмүүс ил задгай бие засаж байна.
  3. Теннисний дугуйлан хичээллүүлэх, хүүхэд залуусыг теннис тоглож сургах, хичээллүүлэх
  4. Шагай харвааг хүүхэд залуучуудын дунд хичээллүүлэх
  5. Сурын харвааг хүүхэд залуучуудын дунд явуулах
  6. Чадварлаг бүжгийн багштай болж, дугуйлан хичээллүүлэх
  7. Биет ба бус соёлын өвийг сурталчлах, орон нутаг судлах музейг хуваарын дагуу хүүхдүүдэд үзүүлж, сурталчлах, орон нутаг, түүх соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх
  8. Спорт цогцолбт сагсны шийдтэй болгох хэрэгтэй байна
  9. Соёл спортын төв болон гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх
  10. Номын үнэ цэнийг мэдрүүлэх ажил зохион байгуулах, “Сод-Эрдэм-3” аяны хүрээнд цугласан 7000 гаруй номны үнэ цэнийг мэдрүүлэх, ажил зохион байгуулах

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОХ САНАЛ

  1. Хүмүүс ил задгай бие засаж байна. Энэ нь хөрсний бохирдол үүсэх, халдварт өвчин дэгдэх үндэс суурь болж байгаа тул иргэдийн сэтгэлгээг өөрчлөх сургалт хийх
  2. Эрүүл мэндийн төв тоног техник хэрэгбэл, өрөө тасалгаа хангалттай байгаа боловч, иргэд үйлчлүүлэхэд харилцаа хандлага муу , эхоны тайлбар хийх эмч, боловсон хүчин дутмаг байна. Харилцааны соёл муу байна.
  3.  Эм тариа дутмаг, анхны тусламжийн материалыг хүртэл осолд орсон хүнээс нэхдэг.

 

 

ЦАГДААГИЙН ХЭСЭГТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ

  1. Архи зардаг дэлгүүр, үйлчилгээний газруудын цагийг бариулах, хяналт тавих
  2. Сурагчид мотоцикль их унаж байгаад хяналт тавих
  3. Гэр бүрийн хүчирхийлэл их байна. Шийдэрлэх арга зам: Цагдаад хандах хэрэгтэй, мэдээлэл өгөх хэрэгтэй байна
  4. Хүүхдүүд архи, тамхи их хэрэглэж байгаад хяналт тавих
  5.  Иргэдэд суудлын бүс хэрэглэж сурах хэрэгтэй байна
  6. Том ах нар машины хурдыг тааруулахгүй байгаагаас осол гэмтэл гарах магадал их байна
  7. Хүмүүс ил задгай бие засаж байна. Торгож, хяналт тавих
  8. Сум цагдаагийн фосттой болох,
  9. Зарим цагдаа нар өөрсдөө архи уудаг бөгөөд хүмүүсийг дарамтлуулах асуудал байдаг тул болиулах
  10. 21 наснаас доош настай хүнд архи зарахгүй байх хуулийг хэрэгжүүлэх
  11. Долоо хоног бүрийн нэг өдөр архи зардаггүй өдөртэй болох
  12. Хурд сааруулагчийн хажуугаар гарч байгаа хүмүүсийг торгох, таглах
  13. Мортол тоглоом зарж байгаа дэлгүүрийг болиулах, хяналт тавих
  14. Сумын гэрэлтүүлэг шөнө асдаггүй тул цагийн механизмаар ажиллуулж байх
  15. Хөнжил болон тойгоос их хэмжээгээр нойтон дүнз орж ирж Адьяасүрэн болон Зоригоогийн раманд буулгадагт хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна

ХҮҮХДИЙН VI ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

 

                             ЧУУЛГАНДАА ОРОЛЦОЖ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ-ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ-НЭРЛЭСЭН ЖИЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

2019 ОН