
Жаргалант суманд зудын эрсдэлийн үнэлгээ хийлээ.
Өнөөдөр буюу 2020 оны 02 сарын 23-ны өдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанаар аймгийн засаг дарга Л.Ганболд Жаргалант суманд тусгайлан гамшигийн эрсдэлийн үнэлгээний хийх баг томилон ажиллуулах шийдвэр гаргалаа.
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2019 оны 10-р сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсний дээр мөсөн бүрхүүл тогтсон, нийт 14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см-ын цас тогтож сумын нутаг дэвсгэр зудын байдалд орсон байна.
Суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал 100% тэжээлд орж, нийт 15 мянга орчим мал хорогдоод байна. Аймгийн онцгой комиссын шийдвэрээр мал хамгаалах сангаас 2020 оны 1 сард 12 тн өвс, 10 тн тэжээл 2020-оны 02 сарын 22 нд улсын нөөцөөс 50 тн тэжээлийг тус тус хөнгөлттэй үнээр Жаргалант суманд хүргүүлсэн байна.
Мөн Цагаан-Уул суманд байрлах улсын нөөцийн фондноос 50тн өвс үнэгүй хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.






