
"Маскаа зүүцгээе" аян
БАТЛАВ.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА :Д.БАТБААТАР
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД COVID-19 БУЮУ КОРОНАВИРУСТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2020-04-13 Оргил
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хугацаа |
Хариуцах эзэн |
Хамрах хүрээ |
1 |
Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон хөдөөгийн 4 багт сэг зэмд устгах ажлыг зохион байгуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг малчин иргэдэд түгээн ажиллана. |
4 дүгээр сард |
ЗДТГ-ын дарга, ажлын хэсэг |
Багийн иргэд, малчид |
2 |
Хүн олноор цугларч үйлчилгээ авдаг газрууд болон төв хорооллын дагуу үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, айл өрхийг хамруулсан хогны их цэвэрлэгээг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулна. |
4 дүгээр сард |
Орлогч дарга Д.Амарбаясгалан, ажлын хэсэг |
Төв хороолол, байгууллагууд |
3 |
Хүүхдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох, хүүхэд гэртээ байх үедээ бэртэж гэмтэх, түлэгдэх, аюулгүй байдлаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гарган, сургууль цэцэрлэгийн багш нараар дамжуулан эцэг эхчүүдэд хүргэх |
4 дүгээр сард |
ЗДТГ-ын ХАБЭА-н ажилтан Г.Лхагвацэрэн, БЗД нар, АУБ нар |
Нийт эцэг эхчүүдэд |
4 |
Байгууллага бүр ажилтнуудаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх талаар сургалт, мэдээллийг тогтмол хийх, ариутгал халдваргүйтгэлийг хийх талаарх зөвлөгөөг төрийн албан хаагчдыг хуваарилан ажиллуулах, албан мэдэгдэл тараах |
4 дүгээр сард |
Сумын ЭМТөв, байгууллагын дарга эрхлэгч нар |
Бүх байгууллага, төв хороолол |
5 |
Улсын Онцгой комиссын 2020-04-11-ы өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу Маскаа зүүх уриалга гаргаж, үйлчилгээний газрууд маскгүй хүнд үйлчлэхгүй байх чиглэл баримтлан ажиллана. |
4, 5 дугаар сард |
Байгууллагын дарга эрхлэгч нар, сумын Онцгой комисс |
Нийт иргэд, төрийн албан хаагчид, Төсөвт байгууллагууд, ААН-үүд |
6 |
Сумын төвийн бүх нүхэн жорлонг ариутгах, халдваргүйтгэл хийх ажлыг Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон хийх |
4 дүгээр сард |
Засаг дарга, Онцгой комисс |
Бүх айл өрх, ААН, байгууллагууд |
7 |
Аймаг, хот явдаг нийтийн тээврийн унааг ариатгал, халдваргүйтгэл хийх |
Сардаа |
Эрүүл мэндийн төв, жолооч нар |
Тээврийн хэрэгсэл |
8 |
Байгууллага бүр гар угаах орчин нөхцөл бүрдүүлэх, гарын ариутгал хийх нөхцөл боломжоор хангах |
4 , 5 дугаар сард |
Байгууллагын дарга, эрхлэгч нар |
Төрийн албан хаагчид |
9 |
Маскаа зүүх, гар угаах, гадуур сэлгүүцэхгүй байх, хүүхдээ анхаарал халамж тавих зэрэг талаарх зөвлөгөө мэдээлэл, видео, шторкийг цахим орчинд сурталчлах ажлыг эрчимжүүлэх |
4, 5 дугаар сард |
Байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчид, Төсөвт байгууллагын ХАБЭА-н ажилтнууд |
Нийт иргэд, хөдөлмөрчид, эцэг эхчүүд |
ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН.
НИЙГМИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАНМЭРГЭЖИЛТЭН: Г.ЛХАГВАЦЭРЭН