150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА

Тус суманд 150 хүүхдийн цэцэрлэг барьсан “Хөвсгөл Бат-Чандмань” ХХК-ий үйл ажиллагаатай сумын Засаг дарга И.Найманжин танилцаад дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

1.    “Хөвсгөл Бат-Чандмань” ХХК-ний захирал Г.Батцогтоор ахлуулсан нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй баг холбогдох 7 техник хэрэгсэлтэй ажиллаж тус сумын хүүхдийн цэцэрлэгийн гадна тохижилт бүрэн дууссан байна гэж үзэв.

2.    Үндэсний Аудитын газраас ирж ажилласан ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгавар болох Цэцэрлэгийн гадна талбай, хашаа, хүүхдийн тоглоомын талбай, элсэн талбай, цэцэрлэгийн байран доторх 00-ын суултуурын хаалт, товойсон шалыг засварлах, дээврийн дулаалгыг гүйцээх, гал тогооны агааржуулалтын яндан дулаалах зэрэг ажлыг чанартай хийж гүйцэтгэж дууссан байна.