Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Б. Ахмадбат ИТХ-ын дарга 98654878
Б. Должинсорогдог Засаг дарга 98998287
Ж. Амартүвшин Засаг даргын орлогч 93142841 50387878
Д.Батбаатар Тамгын газрын дарга 50384569
М.Энхтайван Дотоод ажил хариуцсан түшмэл 93031521


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ЖАРГАЛАНТ СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
ЖАРГАЛАНТ СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
Нийтэлсэн: 3 сар өмнө

ЖАРГАЛАНТ СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН
БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

2017.07.27                                                                                                                   Оргил

 

Нэг. 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА

Тус суманд 150 хүүхдийн цэцэрлэг барьсан “Хөвсгөл Бат-Чандмань” ХХК-ний үйл ажиллагаатай сумын Засаг дарга И.Найманжин танилцаад дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

1.    “Хөвсгөл Бат-Чандмань” ХХК-ний захирал Г.Батцогтоор ахлуулсан нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй баг холбогдох 7 техник хэрэгсэлтэй ажиллаж тус сумын хүүхдийн цэцэрлэгийн гадна тохижилт бүрэн дууссан байна гэж үзэв.

2.    Үндэсний Аудитын газраас ирж ажилласан ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгавар болох Цэцэрлэгийн гадна талбай, хашаа, хүүхдийн тоглоомын талбай, элсэн талбай, цэцэрлэгийн байран доторх 00-ын суултуурын хаалт, товойсон шалыг засварлах, дээврийн дулаалгыг гүйцээх, гал тогооны агааржуулалтын яндан дулаалах зэрэг ажлыг чанартай хийж гүйцэтгэж дууссан байна.

Хоёр. СОЁЛ, СПОРТЫН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА

      “Хөвсгөл Бат-Чандмань” ХХК-ний инженер Б.Эрдэнэшагайгаар ахлуулсан нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй баг холбогдох 7 техник хэрэгсэлтэй ажиллаж тус сумын Соёл, спортын цогцолборын барилгын суурийн газар шорооны үе шатандаа явна.

Гурав. НЭГДСЭН ДУЛААНЫ АЖИЛ

      Жаргалант суманд халаалтын зуух, дулааны шугам сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдан ажил эхэллээ.

      “Арвайн элч” ХХК-ний инженер Ц.Алтангэрэлээр ахлуулсан нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 машин, 2 зуурагч, 1 экскаватор, 1 усны машинтайн ажиллаж байна. Нийт ажлын гүйцэтгэл 30 хувьтай, газар шорооны ажил 50 хувьтай, материалын 70 хувийг татсан гэсэн мэдээ өгч байна.