Газрын дуудлага худалдаа болно

Газрын дуудлага худалдаа болно


Газрын дуудлага худалдаа болно Сумын Засаг даргын 2013 оны 9 сарын 05-ны өдрийн А/95 дүгээр захирамжийг үндэслэн дор дурьдсан байршлуудад газар эзэмших,

ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Сумын ЗДТГазрын Иргэний танхимд  

2013 оны 10 сарын 14-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.     

 

д/д

 

Газрын байршил

Зориулалт

Талбай
/га/

Дуудлага худалдааны анхны үнэ
/мян.төг/

 

1

2

3

4

1

Тойн амны бэлчир шугуйд

аялал жуулчлалын

1

640000

2

Тойн амны бэлчир шугуйд

аялал жуулчлалын

1

640000

3

3-р багийн Цагаан бургасны Зүүн эхний хярд

аялал жуулчлалын

1

640000

            Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2013 оны 10 сарын 11-ны өдрөөс эхлэн 9-18 цагийн хооронд сумын Засаг даргын орлогчын өрөөнд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.  

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт  /хүсэлтийн хуудсыг Газрын албанаас авна/
  2. Төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэхний болон аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Дэнчингийн мөнгө төлсөн баримт. Дэнчингийн хэмжээ дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг сумын Байгаль Орчныг хамгаалах сангийн 170655405 дугаарын дансанд тушаана.  
  5. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, техникийн нөхцөл, болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг  Сумын Газрын албаны 98668892 утаснаас лавлана уу.

 Хөвсгөл аймгийн Жаргалант сумын

ЗДТГазар утас: 93142841