
Жаргалант сумын түүхэн замнал
1. Сумын түүхэн улбааны хураангуй
1480-1517 он хүртэл монголын их хаан байсан Батмөнх өвөг дээдсийнхээ уламжлалыг дагаж, бага хүү Гэрсэнздээ Халх түмэн буюу Ар Монголыг оноон эзэмшүүлжээ. Гэрсэнз нь Жалайр хун тайж гэсэн хэргэм зэрэгтэй. Тэрбээр Ашихай, Ноёнтой, Ногоох, Амундурал, Дарь, Далдан, Самбуу гэсэн долоон хөвүүнтэй. Жалайр хун тайжийг насан халихаар их хатан Хатунхай нь түүний эзэмшил газар, оршин суугаа хүн амтай нь хамт долоон хүүхдэд нь хуваан өгч тус тусын нутагт нь суулгаснаар халх долоон хушуу үүсчээ.
Тодорхой хугацааны дараа Амундуралын удмынхан халхын зүүн талд Сэцэн, Ноонохын том хүү төв хэсэгт Түшээт, Ашихайн ач Субадай баруун талд нь Засагт гэсэн аймгийг тус тус байгуулан үе залгамжлан захиран суужээ. Аймаг захирсан хүмүүс цөм “Хан” цол хүртэцгээсэн байна. Монгол орон хаан ширээний төлөө тэмцэл олон жилээр үргэлжилж, улс нь баруун Монгол, зүүн Монгол хэмээн хуваагдсанаас дайн самуурал туйлдаа хүрч хүний амь ихээр үрэгдэж, газар нутаг эзгүйрэх хандлагатай болжээ.
16-р зууны сүүлчээр Засагт ханы хүүг хороосон эр, хэсэг хүмүүсийг дөрвүүлэн Түшээт ханы харъяаны зэлүүд Идэр, Тэрх, Чулуут голуудын савд суух болов. Нутаг орноо хамгаалан бэхжүүлэх үүднээс түшээт хан 1886 онд Абтай ханы төрсөн дүү эрдэм номтой Түмэнхэний бага хүү Гүмбээг дээрх газарт зохицуулалт хийлгэхээр явуулжээ. Гүмбээ хэрэгтэн Ринчин болон түүнийг даган дүрвэн ирэгчдийг хүчээр буцаан зохих газарт нь шилжүүлэн тэр нутагт өөрийн удам угсааны болон бас бус айл өрхүүдийг нүүлгэн ирж суурьшуулав. Түшээт хан түүнд “Хөндлөн бошигт” цол олгон тухайн газар орон, хүн амыг захирах эрх олгожээ. 1691онд Манж чин улс халх монголыг мэдэлдээ оруулсан. Манж хааны зарилгаар Халхын нутгыг 34 хошуунд хувааж хошуу бүрт нэр өгчээ. Манж хаан Гүмбээд Жүн вангийн зэрэг хүртээж эзэмшил нутгийг нь өргөтгөн “Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу гэж нэрлээд Гүмбээг уул хошууны анхны засаг ноён болгон Түшээт хан аймагт харьяалуулсан байна. 1725 онд Манж чин улс Халхад шинээр аймаг байгуулж Ноонохын хоёр дахь хүү Түмэнхэний цолоор сайн ноён аймаг гэж нэрлэсэн. Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу нь 34 жилийн дараа дөрөв дэхь засаг ноён Намжилсүрэнгийн үед сайн ноён аймгийн харъяанд оров. Тус хошуу нь тэрхийн нуурын хойд талын тариатад байрлах Санчүвлин /сайнаар судлагч/ сүмийн ойролцоо очиж байралсан байна.
Энэ хошуу 1852 онд 5647 өрх, 20657 хүн амтай, аймагтаа хамгийн томд тооцогдох болсон. Энэ үеийн хошууны засаг ноён нь Гэмпилдорж, тэрбээр засаг ноёноор 49 жил буюу хамгийн олон жил энэ албыг хашсан наймдахь ноён нь. Гэмпилдоржийг 1894 онд таалалд хөвүүн Цэрэнсодном засаг ноёныг залгамжилсан сүүлчийн хүн юм. 1911 онд Монголчууд тусгаар тогнолоо сэргээн авч олноо өргөгдсөн богд хаант улсыг байгуулан Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилсэн энэ үеээс хуучин хошуудын нэрийг түүхэн онцлогт нь тохируулан өөрчилсөн байна. Богд хааны зарлигаар халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошууг сайн ноён аймгийн /Далай Чойнхор вангийн хошуу/ хэмээн нэрлэсэн. Хошууг ингэж нэрлэхэд нөлөөлсөн нэг зүйл нь богд хааны зарилгаар засаг ноён Цэдэнсодномд Далай Чойнхор цол хүртээж, чин вангийн зэрэг олгосонд оршино.
1918 оны тоо бүртгэлээр Балай Чойнхор вангийн хошууны хүн ам 24300д хүрч үүнээс эрэгтэй нь 12932, тайж 606, хамжлага 1829, лам 6261 байжээ. Нийт мал сүрэг нь 300,000 орчим толгой малын 45 хувь нь сүм хиидийн мэдэлд, нэг хувь нь ноёны сүрэг байв. Энэ үед халх дөрвөн аймаг нь 86 хошуутай. Эдгээр хошууд дотор Далайчойнор вангийн хошуу нь адуун сүргээр 5, үхрийн тоогоор 3, хонь, ямаагаар 3-р байранд ордог байж. Харин сарлагаар тэргүүлсэн баян хошуунд тооцогдож байв. Тус хошууны засаг захиргааны хуваарь нь Боржгон тайж нарын баг, Жүрмэд, Жалбуу, Эрдэнэсэнгэ тайж нарын тус тусын баг, гол ба зүүн тайж нарйн баг, Бошго равдангийн баг, Тодол даргын баг, Ар саарал адууны баг , Ар хамжлага отго, өвөр хамжлага отго гэхчлэн 14 баг хоёр отгоор зохион байгуулагдаж байжээ. Тэр ар хамжлага отго нь мянга гаруй хүн, Цэцүүх, Тосон Хонгор, Цагаан бургас, Тээл гээд Идэрийн голыг савласан газар нутаг хамаарна. Хамжлага болоод ноёны нөөц газар нь Хөнжил. Бас гаднаас тус хошуунд шилжин ирэгсэд дээрх нэр бүхий нутагт түр болоод байнга оршин сууна. Нэгэн баримт дурдахад хошууны засаг ноён Чимэддорж тодорхой тооны харчин хүмүүсийг Хөнжилд суурьших зөвшөөрөл зориуд олгосон байдаг.
1918 оны сүүлч 1919 онд Дундад Иргэн Улс буюу хятадын зэвсэглэсэн цэрэг Нийслэл хүрээг мэдэлдээ авч, улмаар 1920 онд богд хааныг гэрийн хорионд оруулж, ингэснээр олноо өргөмжлөгдсөн Богд хаант улсын төр удирдах чадамжаа алджээ.
Харийн орнуудын цэрэг Нийслэл хүрээ болон засаг төрийн эрх мэдлийн төлөө 1921 оны эхээр хоорондоо дайн хийсэн. Монголчуудын хэлдгээр хонц хонцондоо дургүй, хонцолсан айл хоюуланд нь дургүйн үлгэр болжээ. “Өмнөх чихнээс, сүүлд гарсан эвэр хүчтэй “ гэгчээр Унгерний цэрэг нь засгийн эрхийг авч хятад цэрэг нь ялагдал хүлээж монголын нутгаар таран байршив. Эдгээр цэргүүдэд гэр хэрэгтэй болж дайралдсан айлынхаа гэрийг шууд булаана. Адуу малын хэрэгцээ гарвал бэлчэрт буй малыг шууд туун одно. Харийн орнуудын цэргийн түрэмгий үйл ажиллагаа Монголчуудын амьдарлын баталгааг Нийслэл хүрээ төдийгүй газар сайгүй алдагдуулав. Алс бөглүү орших Далай чойнхор вангийн хошуунд энэ үйл явдал янз бүрийн хэлбэрээр тодоос тод мэдэгдэж байжээ. Тус хошууны засаг ноён Цэдэнсодном нь Монголчуудын тусгаар тогтнолыг дэмжигч төдийгүй олноо өргөгдсөн богд хаант Монгол улсын үед дотоод, сангийн яамны дэд сайдын албыг хавсран гүйцэтгэж байсан учир тэр дагуу төвийн мэдээлэл байнга очдог байж. Нөгөө талд Далайчойнхор вангийн хошуунд Хятадын олон тооны хүнтэй худалдаа пүүсийн газар ажиллаж, тэд Монголд орж ирсэн Хятад цэрэгтэй холбоотой нь мэдэгдэж байв. Түүнчлэн оросын жуулчин А. Позднеевын судлан тогтоосноор тэр үед Тариатын хүрээнд 10 мянга орчим хүн оршин сууж байж. Хүрээ нь их хөлийн төдийгүй Монголын төв, баруун талыг холбосон замын зангилаа уулзвар газар байв.
Харийн цэргийн дарангуйлалыг дарж, улмаар их нутгаасаа хөөн гаргах зорилго бүхий үүсгэгдэн байгуулагдсан цэрэгт тус хошуунаас өдий төдий хүмүүс элсэн нэгдсэн байна. 1921 оны үндэсний арчилсан хувьсгал ялж, гадаад орны цэргийг гаргаж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулав. Шинээр бүрэлдсэн засгийн газрын тэргүүнээр Бодоо, дараа нь Жалханз хутагт Дамдинбазар нар 1923 оныг дуустал ажиллав. Засгийн газраас хуучин төрийн үед хүмүүст олгосрн хэргэм зэргий, аймаг хошуудыг үе залгамжлан захирдаг ёсыг тус тус хүчингүй болгов. Хүний нэр, цол хэргэмээр нэрлэгдсэн аймаг хошууны нэрийг өөрчлөн тухайн нутагт байгаа уул, усны нэрээр нэрлэх шийдвэр гаргав.Үүний дагуу Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг манадал уулын аймаг, Далай чойнхор вангийн хошууг “Чандмань Өлзийт Далайн” хошуу гэж нэрлэв. 1924 оны 7-р сарын 24 нд тус хошууны даргыг сонгуулын зарчмаар сонгож анхны даргаар Нацагнат сонгогджээ. 1922 онд хамжлагат ёсыг халснаар отгууд татан буугдсан байна. 1923 оны 3-р сард “ Монгол улсын нутгын захиргааны дүрэм” -ийг батлан гаргасан. Тэр дүрмэнд Монгол улс үүнээс хойш аймаг , хошуу , сум, баг , арван гэр гэсэн шатны нэгжээр бүрэлдэнэ гэж заажээ. Энэ дүрмэнд тохируулан хошууг задлан өөрчлөх шаардлага тавигдав. Манж чин улс Монголыг бүртгэж цэргийг зохион байгуулж хэрэглэж байжээ. Энэ бүхнийг өөрчлөн сумын иргэний засаг захиргаа болгох хэрэгтэй болов. Мөн хамжлагыг иргэний захиргаанд хамруулах шаардлага тавигдсан байна. Хуучин Далайчойнхор вангийн хошуудыг сум болгон өөрчилхөд хялбар байж. Харин “Отго “-ыг сум болгоход бэрхшээл учирсан бололтой. Отго нь багийн нутаг дэсгэргүй хүн ам нь орон гарна. Хамжлагыг тараасны дараа гуван Цэцүүх, Тосон, Цагаан бурсасны хагасыг хамруулсан сум байгуулаад тэр сумаа “Эрдэнэ” хэмээн нэрлэсэн. Энэ нь Жаргалант сум үүсэн бүрэлдэхийн эхлэл болжээ. Тэхдээ хамгийн гол асуудал болох сумын нутаг дэвсгэр хилийн цэсийг нарийн тогтоож өгөөгүй. 1921 оны хувьсгалын үрээр Монгол орон улс төр, эдийн засгийн үндсэн өөрчлөлтүүд хийгдэв . Орон нутгын засаг захиргааг шинэчлэн албан ёсоор батлуулах шаардлага тавигдав. БНМАУ-ын бага хурлын тэгүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7 ны өдрийн тотоолоор Их Жаргалант сумыг шинэчлэн зохион байгуулж албан ёсоор хилийн цэсийг нь тогтоон өгсөн байна. Тус сум нь хойд талаараа Чандмань, зүүн талд Идэр, өмнөд хэсгээр Тариат , баруун эдгээдээр Их уул сумуудтай хиллэх болов. Сумын нутагт багтсан газруудын нэр нь хүртэл яруу найраг гэлтэй. Тухайлбал Той Хөнжил, Тосон Цэцүүх, Харгана Хадат, Хар бургаст Хавчуу, Агьт Ар тээл, Баруун эх, Бага булаг, Цахир, Цагаан бургас, Дунд эх, Дуганат, Тээл , Тэвхэн, Хужирт гээд тоо томшгүй сайхан нэрүүд . Хөнжилийн адгийн шугуйн баруун талын дэнж дээрх “ Чойдагомбудашпилжээлэн” гэсэн хоёр давхар дуганы урд жижиг модон байшин барьж Их Жаргалант сумын захиргаа суурьшжээ.
1933 оны тоо бүртгэлээр Архангай аймгийн Их жаргалант сум нь долоон баг, 727 өрх ,2700 гаруй хүн , 65,8 мянган малтай байжээ.
Сумын даргаар Цамбийн Дашжав, Дэндэвийн Ядам, Хасын Батсуурь, Цэвээннамжилын Лхамсүрэн нарын хүмүүс ажилласан байх юм. Тариатын болон Арын хүрээ тарсан учир 1930 аад оны сүүлчээр сумын төвд мужаан, дархны ажил хийх үүрэг зорилттой гар үйлдвэрийн артель байгуулагджээ. Артельд ажиллах болсон ихэнх хүмүүс нь лам нар. Артелийн даргаар лам явсан Р.Ламсэд ажилласан байна. Тус суманд мал, хүн эмнэлэг, сургууль, худалдааны байгууллагууд буй болжээ. 1940 онд хуралсан Улсын 8-р Их хурал үндсэн хуулинд “1924 оны” өөрчлөлт оруулан батлахын хамт засгийн газрын тайланг хэлэлцэж тогтоол гаргасан . Тэр тогтоолд “ ...орон нутгийн засаг захиргааны газруудыг тус улсын төр ба аж ахуй зорилгод тохируулан шинээр зохион байгуулсугай гэжээ. Үүний дагуу улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12-р сарын 11 ны 81 дугаар хуралдаан “ тус улсын засаг захиргааны байгуулалт дор зарим нэгэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд Архангай аймгийн сумдаас 6-г Баянхонгор аймагт, нэгийг Булганд, 2-г Өвөрхангайд, Их-Уул, Тосон цэнгэл, Наранг Завхант, Их Жаргалант, Чандмань , Идэр , Баянзүрхийг Хөвсгөл аймагт тус тус шилжүүл сугай “ хэмээсэн байна. Энэ шиидвэрииг хэрэгжүүлэх ажил 1942 оны1 улиралд багтжээ. Их Жаргалант сумын нутаг дэвсгэр 991 өрх айл, гурван багш, 86 сурагчтай бага сургууль, малын бага эмч санитарч хоёртой мал эмнэлэгийн тасаг, бага эмч сувилагч хоёртой хүн эмнэлгийн тасаг зэргийг Хөвсгөл аймагт шилжүүлсэн байна. Хөвсгөл аймаг шинээр шилжин ирсэн Их Жаргалант сумын засаг захиргааны дотоод бүтцийг өөрчлөн удирдлагыг нь сонгон томилж ажилд нь оруулав. Багийн тоог нэмж 10 болгосон байна. Тухайн үед багийн даргаар ажиллах бичиг үсэг, боловсролтой хүн ховор. Харин 1-р багийн дарга Ембүүноров, 3-р багийн дарга Бавуугын Гомбосүрэн, 5-р багийн дарга Ишжамц нарын хүмүүс энэ албыг олон жил хашжээ. Сумын даргаар Ядамжавын Батбаяр, Рагчаагын Ламсүрэн нар ажиллаж байжээ. Дэлхийн 2-р дайн дуусч /1945.9.2/ энх цагийн бүтээн байгуулалтын ажил орон даяар өрнөсөн. Дайны улмаас тогтоосон бараа таваарын хатуу үнийг чөлөөлөв. Сургууль соёлын газрыг нэмэгдүүлэв. 1947 оноос мал бүхий иргэд малаа хуульчилсан төлөвлөгөөгөөр өсгөх болов. Ардын аж ахуйтны гүйэцтгэж байсан уламжлалт морин өртөөний албыг улс 1949 онд хүлээн авч авто өртөөгөөр солив. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж түүнийг нэгдсэн журмаар сум бэлтгэн улсад тушаадаг болов.
1949 онд үндсэн хуулинд өөрчлөлт оруулж төрийн байгууллагуудын зохион байгуулалт хийгээд сонгуулийн тогтолцоог шинэчилсэн. Ингэснээр сум, багийн ардын хурлуудыг хөдөлмөрчдийн депцтатуудын хурал /ХДХ/, сумын захиргааг ХДХ –ын гүйцэтгэх захиргаа болгожээ. Сумын сүү тосны заводын эрхлэгч Ж. Магсаржалам Улсын Их Хурлын депутатаар сонгогдож төрийн эрх барилцсан. Түүнээс хойш 1990 он хүртэл Их Хурлын 10 удаагийн сонгуулиар тус сумын иргэдээс бараг тасралтгүй төлөөлөн сонгодсон.
1952 оны 10 сард сум, багийн ХДХ –г сонгожээ. Сумын гүйцэтгэх захиргааны даргаар Чандмань сумын харьяат Норовхүүгийн Жамсранг, нарийн бичгийн даргаар Магсарын Даваанямыг сонгосон байна.
Засаг төрөөс 1955-1956 онд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг сайжруулах , албаны орон тоо зардлыг хоргодуулан хэмнэх бодлого явуулав. Энэ үндсэн дээр сум, багуудыг татан буулгах , нэгтгэх үйл ажиллагаа орон даяар явагдав.1956 онд Их Жаргалант, Баянзүрх, Идэр , Чандмань сумдыг нэгтгн Чандмань суманд төвлрүүлэн Шинэ-Идэр гэсэн нэртэй сум болгосон байна. Ингэснээр Их Жаргалант сум байхгүй болж таван багтайгаар шинэ суманд харъяаладжээ. Мал, хүн эмнэлэг, бага сургуульхуучин хэвээр ажиллаж , артель мэтийн аж ахуйн газрууд нь Шинэ-Идэр сумын ижил төрийн байгууллагатай нийлэв. Энэ үест ардын аж ахуйтнууд нэгдэн хөдөө аж ахуйн нэгдлүүд олноор байгуулагдаж өмчийн харилцаанд асар их өөрчлөлт гарав. 1958-1959 онд жижиг нэгдлүүд нэгдэн нийлж, эдийн засгийн хүч чадал ч эрс сайжрав. Улсаас ч дэмжлэг туслалцаа ихээхэн үзүүлэв.
БНМАУ-ын АИХын тэргүүлэгчид 1959 онд зарлиг гарган нийт аймгийн сумдыг татан буулгаж, томоохон төвлөрсөн нэгдэл, сангийн аж ахуйнуудыг түшиглэн сум байгуулахаар шийвэрлэв. Ингээд “Сум- нэгдэл”, “Сум сангийн аж ахуй” гэсэн зэсаг захиргаа, аж ахуйн байгууллага 1960-1992 он хүртэл ажилласан юм. Жаргалант сумын анхны “Сум-нэгдлийн “ дарга нь намын илгээлтээр очсон хурандаа О. Дүйнхэржав, Сум-нэгдлийн даргаар О.Дүйнхэржав, С. Пүрэвсүрэн, Б.Зинамядар, Ц.Сураажав, Б.Чуднай, Б.Шарбанди, Д.Төмөрхуяг, Ш.Лхагва нар ажилласан байна. Засаг захиргааны гол ажил сумын нарийн бичгийн даргад төлөвлөсөн энэ албыг 20 гаруй жил Сэрээтэрийн Дашбазар хашсан байна. Жаргалант сумын “Улаан туг “ нэгдэл нь мал аж ахуйн гурав, туслах үулдвэрийн нэг бригадтай байж. Энэ бригадын дарга нар байхгүй болсон багийн даргын үүргийг давхар гүйцэтгэсээр байв. Баггүй болсноор сум нь өөрөө засаг захиргаа-нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болов. Хөдөө аж ахуй нэгдэл нь жаргалантчуудын амьдарлыг эрс өөд татсан юм. Тус сумын “Улаан туг” нэгдлийн гишүүд, хамт олны хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд мал сүргээ тотвортой өсгөн мах, ноос, сүү зэрэг улсын бэлтгэлийн болон хадлан тэжээл бэлтгэх, хашаа барих, бэлчээрийг усжуулах, байгаль экологийн хамгаалах гэх мэтийн үзүүлэлтээрэй улсын хэмжээнд тэргүүлэх болжээ. Сум нэгдлийн мөнгөн орлого нэмэгдэж нийт хүмүүсийн аж байдал соёлын хэмжээ ихээхэн дээшилж энэ бүхнийг төр, засгаас үнэлэн БНМАУ-н АИХ-н тэргүүлэгчдийн 1973 оны 2-р сарын 21 ний зарлигаар Жаргалант сумын Улаан туг нэгдлийг Алтангадас одонгоор, хоньчин Дандарын Балчинг хөдөлмөрийн гавъяаны улаан тугын, бригадын дарга Баянжаргалын Зинамядарыг Алтан гадас одон, хоньчин Жамбалжав, зоотехникч Б Бааст, малын эмч Д. Гончигоо нарын хөдөлмөрийн хүндат медалиар шагнажээ. 1960онд нэмэл өөрчлөлт оруулсан Үндсэн хуулинд “Улс нь аймаг, аймаг нь суманд хуваагджээ “ гэжээ. Сумын АДХ-ын гүйцэтгэх захилгааны дарга нэгдлийн дарга хоёр нэг байх болсноор нэгдлээс цалинжиж, улсаас зөвхөн сард 200 төгрөгний нэмэгдэл олгодог байжээ. 1980 иад оны эх гэхэд нийт улс орны хэмжээнд нийгмийн хөгжил саарч зогсонги байдалд орсон юм. Сум-нэгдлийн дарга нар томилолтийн үүрэг гүйцэтгэхдээ төрийн ажлыг сулруулан, аж ахуйн үйл ажиллагаанд бүхнийг хандуулсан. Ингэснээр хөдөөгийн ард иргэдийн дунд төр засгийн үйлчилгээ, удирдлага зүй ёсоор үгүйлэгдэхэд хүрсэн байна.
Эш татсан сурвалж ном зохиол
1.Монгол улсын үндэснии төв архив ф-164
2.МУҮТА .ф-172х 1-2
3.М.Мижидгобо, Далайчойнхор вангиин хошууны түүхиин тулгуур хэрэглэгдэхүй. УБ. 2003.20 дахь тал
4.Л.Позднеев.Умарт монголын хотууд
5.МУҮТА. ф-166.2-3
6.Б.Лааган. Хавсгөл аймгиин Жаргалант сумын түүх УБ. 1998.17дахь тал
7.Мөн тэнд
8. БНМАУ-ын Их бага хурлын тогтоолд. УБ .1956 он 224 дэхь талд
9.БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын эмхтгэл, УБ. 1956 он. 76-77 дахь тал
10.1960 оны үндсэн хууль. УБ. 1961.21 дэх тал.