Шинээр байгуулах Хөшигт хорооллын 10 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтанд орлоо. Уг хороололд Мод, модон материалын нэгдсэн зах, (бүх хөрөө рамнууд нэг цэгт төвлөрнө) туслах аж ахуй эрхлэгчдийг дэмжин газар олгож хороолол бий болгох юм. Тус 10 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын төсвийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний өөрийн хөрөнгөөр буюу 80 сая төгрөгөөр "ЭРДЭНЭС ЕСӨН ЭРДЭНЭ" ХХК гүйцэтгэлээ. Санхүүжилтийг шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нартаа талархал илэрхийлье.