МХ-ын Улсын байцаагчийн актаар ЗДТГ-ын Устгалын комисс 2020-05-26, 2020-06-02-ы өдрүүдэд тус тус ажиллаж 15 дэлгүүрээс 2,5 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн хүнсийг хураан шатааж устгалаа. ХҮН АРДЫНХАА ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХҮН БҮР ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ Бөгөөд хүнсний бараагаа сонгохдоо хадгалалтын хугацаа, чанар, сав баглаа боодлын аюулгүй аюулгүй байдлын сайтар шалгаж авч байхыг анхааруулж байна. Дэлгүүр, худалдааны төвүүд дотоод хяналтаа сайжруулан бараагаа татаж авахдаа хугацаанд хяналт тавьж байхыг зөвлөж байна.