Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх тухай хуулиар хуульчилж, улмаар Монгол Улсын Их хурлын 2006 оны 89 дүгээр тогтоолоор 6 настай хүүхдийг сургуульд элсүүлж, Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх шийдвэр гарсан нь эдгээр түүхэн зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн юм. Энэхүү түүхэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2005 онд 7 настай 1 дүгээр ангид, 2008 онд 6 настай 1 дүгээр ангид элсэлт авч, 12 жилийн тогтолцоонд шилжих үйл явц амжилттай хэрэгжиж байна. 11 дүгээр ангийн анхны төгсөлтийг 2006 онд хийж, 12 жилийн төгсөлтийг 2015 онд хийсэн юм.
Эдгээр он жилүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шинээр баталсан мэргэжлийн хичээлийн стандартуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлж байна.
Шинэ стандартыг судлан хэрэгжүүлэх ажлууд үе шаттай зохион байгуулагдаж, интеграци, дефренциаци, элментарчлах зэрэг үйлдлүүд хийгдэж, тогтолцоо шинжилгээний хүрд, хөлгөн мэдээлэл ашиглах, босоо тогтолцооны хөтөлбөр боловсруулах ажлууд улам эрчимжлээ.
Стандартын дизайн, бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөөний онцлог, хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээ, сургалтын төлөвлөгөөний чиг хандлага, бүтэц, агуулга, киррикюлим боловсруулах арга зүй зэрэг сургалт семинарууд хийгдэж, БСГ-аас сургууль багш нартай хамтран ажиллах үе байв. Багш нарын дунд хөтөлбөр боловсруулах, шинэ хэрэглэгдэхүүн, үзүүлэн ТӨМ боловсруулах ажлууд зохион байгуулж, 1-12 дугаар ангийн сургуулийн хөтөлбөр боловсруулан, сургууль багш нарын хүртээл болгов.
- 2007-2008 оны хичээлийн жилд “Жаргалантын сургууль” сонинтой болсон.
- 2009 онд анх удаа “Хүүхдэд ээлтэй гэр бүл”, “Хүмүүнлэг багш”-ийг шалгаруулав.
- “Унших чадвар – 2010” аяныг зохион байгуулж, хүүхдийн унших чадвар нь 43%-аар ахиж, бага ангийн сургалтын стандарт дээшлэх нөхцөл бүрдлээ.
- “Дэвтэр сурагчийн толь- 2010” аян зохион байгуулж, цэвэр бичиг, сайхан дэвтрийн үзэсгэлэн гаргав.
- Зургаан настны хоёр ангийг иж бүрэн тохижуулж, анхан шатны сургалтын Заах аргын нэгдлийг зөөврийн компьютер, дэлгэц болон байгалийн ухааны хичээл, монгол хэлний хичээлийн иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй болгож, сургуулийн дуу хөгжмийн кабинетийг үндэсний хөгжмөөр хангаж, гэрчилгээжүүлсэн байна.
- Физик, хими, биологийн хичээлийн лабораторитой болсон.
ЖАРГАЛАНТ СУМЫН 12 ЖИЛИЙН АХЛАХ СУРГУУЛЬ
Гэрийн сургуулиас дацангийн дамжаа хүртэл үндэсний соёл боловсролын шинэ сэргэг бүхэн өмнөх уламжлалаасаа угшилтай бөгөөд, энгийнээс нарийнд хөгжин дэлгэрдэг жамтай бөлгөө.
ХӨГЖИХ ЦАГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ӨНӨӨГИЙН СУРГУУЛЬ
Тус сургууль 2010 онд түүхт 70 жилийн ойгоороо Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч Ж.Авирмэдийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль нэршилтэй болж, хичээлийн 2 дугаар байр ашиглалтад орсон.
Сургууль нь өдгөө захирал, 3 сургалтын менежер, 2 нийгмийн ажилтан, 61 багш, 31 ажилчин нийт 98 багш, ажилтан, 1150 суралцагчтайгаар боловсролын үйлчилгээг хэвийн явуулж байна. Хичээлийн 4 байртай, 150 хүүхдийн дотуур байртай тус байранд 160 хүүхэд амьдардаг.
Багш, ажилтнуудыг мэргэжлийн зэрэглэл, боловсролын түвшингээр авч үзвэл:
- Төрийн дээд медальтан - 6
- Боловсролын тэргүүний ажилтан – 15
- Салбарын тэргүүний ажилтан – 5
- Магистр -18
- Тэргүүлэх зэрэгтэй багш -17
- Заах аргач зэрэгтэй багш – 38
- Мэргэжлийн ахлах зэрэгтэй ажилтан – 3 байгаа бөгөөд мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсан болно.
Сургуулийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсч, аймгийн дундажтай харьцуулахад 5-10 оноогоор тогтмол ахицтай байна.
Сүүлийн 5 жилийн олимпиадын дүнгээр манай сургууль бүсийн түвшинд 1 дүгээр байрт, улсын олимпиадын хоёрын давааны ерөнхий дүнгээр аймагт эхний 10 дугаар байранд тогтмол эрэмбэлэгдэж байна.
Клуб, дугуйлан, секцээр хөгжүүлэх үйл ажиллагаанд 750 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт суралцагчдын 68,6 хувийг хамруулсан.
2020 онд сургуулийн хөгжлийн дунд болон урт хугацааны стратеги төлөвлөлтийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан Алсын хараа, Эрхэм зорилгоо тодорхойлсон. Энэхүү стратеги төлөвлөгөөний хүрээнд дараах хөтөлбөр төлөвлөгөөг сургууль дээрээ хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.
- “БАГШЛАХАД УЧИР БИЙ”
- “МИНИЙ ЗӨВ ҮЙЛДЛЭЭС-БИДНИЙ ЗӨВ ҮР ДҮН”
- НЭГ БАГШ-1 ДУГУЙЛАН СЕКЦ
- НЭГ БАГШ-НЭГ ХҮҮХЭД ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫН АЯН
- ХАРИУЦЛАГАТАЙ–ГЭР БҮЛ ЗЭРЭГ АЯН, ХӨТӨЛБӨРҮҮД,
Мөн “НЭГ БОЛОН ЗУРГААДУГААР АНГИЙН СУРАГЧДЫГ СУРГУУЛЬД ДАСАН ЗОХИЦОХ ТӨЛӨВЛӨГӨӨ-1”, “СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ШИЛЖИЖ ИРСЭН ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ДАСАН ЗОХИЦОХУЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-2”, “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ, СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ДАСАН ЗОХИЦОХУЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-3, “АНХНЫ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БУЙ БАГШ, АЖИЛТНЫГ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, СУРГУУЛЬД ДАСАН ЗОХИЦОХУЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-4“, “НЭГ БАГШ-НЭГ СЕКЦ, ДУГУЙЛАН, КЛУБ” зэрэг хөтөлбөр, арга хэмжээнүүдийг сургуулийн менежментийн бодлого болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
“БИДНИЙ БҮТЭЭСЭН БАХАРХАЛ, АМЖИЛТ”- УУДЫН ТӨГСӨШГҮЙ ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛЭЭС
- 2020 онд аймгийн “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
- 2019 онд Хөвсгөл аймгийн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ” сургууль
- “БОЛОВСРОЛ ТУЛГЫН 3” аймгийн хүүхэд хамгааллын уралдаанд ДЭД БАЙР
- 2022 онд сургуулийн дотуур байр аймгийн “ШИЛДЭГ ДОТУУР БАЙР”
- “ЭХ ХЭЛ- БИДНИЙ БАХАРХАЛ” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ СУМ”
- 2020 онд аймгийн “ЗҮТГЭЛ, ИТГЭЛ, САНААЧИЛГА”-ыг дэмжих нэрлэсэн жилийн ажлын үзүүлэлтээрээ аймагт “ДЭД БАЙР”
- Сургуулийн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгаалал руу чиглэсэн “ЖАРГАЛТАЙ-ИРЭЭДҮЙГ БҮТЭЭГЧИД” соён гэгээрүүлэх өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн.
- “БАГШ – СУРАГЧ – ЭЦЭГ ЭХ –ХАМТЫН АЖИЛЛАГАА” нээлттэй хаалганы өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, багш, сурагчид сурсан мэдсэн зүйл, хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, сурагч багш нар, эцэг эх асран хамгаалагчдадаа тайлагнадаг.
- Боловсролын ерөнхий газрын санаачилга, дэмжлэгээр, Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуультай хамтран “ГАЛТ ШУВУУДЫН НҮҮДЭЛ” сэдэвт сурагч солилцооны хөтөлбөрийг 2 дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж, улсын хэмжээний контент болон цацагдсан.
- Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн хүрээнд “СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ-СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөлд 14 сургуулийн 1-ээр сонгогдож, төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал Л.Отгонсүрэнгийн “ХӨӨРХӨН ӨДӨР” хүүхдийн сэдэвт баримтат киноны гол дүрд манай сургуулийн багш, сурагчид тоглон зураг авалт хийгдэж, нээлтээ хийлээ.
УЛСЫН ЧАНАРТАЙ ОЛИМПИАД УРАЛДААН, ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТУУДААС ДУРЬДВАЛ:
- 2019 оны Аймгийн эх түүхийн олимпиадад сурагч М.Шагдардаш Алтан медаль, багшийн төрөлд түүх, нийгмийн ухааны багш Г.Халтар Хүрэл медаль хүртэж, багаараа Тэргүүн байр эзэлсэн амжилт гаргасан. М.Шагдардаш Улсын олимпиадад амжилттай оролцож 7 дугаар байранд шалгарсан. (Бэлтгэсэн багш Г.Халтар)
- 2022 оны Аймгийн биологийн хичээлийн олимпиадад 9в ангийн сурагч М.Шинэчимэг Алтан медаль хүртсэн. Бэлтгэсэн багш Э.Батчимэг. Улсын олимпиадад аймгаа төлөөлөн амжилттай оролцсон.
- 2019 онд сурагч Б.Түмэннаст аймгийн олимпиадад Монгол хэлний хичээлээр Мөнгөн медаль, үндэсний бичгийн хичээлээр Хүрэл медаль, Улсын олимпиадад монгол хэлний хичээлээр 6 дугаар байрт орж, амжилт гаргав. (Бэлтгэсэн багш П.Долгормаа)
- 2018 онд аймгийн Дизайн технологийн олимпиадаас сурагч Э.Аминдиваа Алтан медаль хүртсэн. Бэлтгэсэн багш С.Пүрэвхишиг
- 2013, 2017 онуудад Элсэлтийн ерөнхий шалгалтад Г.Мягмаржаргал багшийн бэлтгэсэн сурагч 800 оноо, 2021 онд С.Дүүрэнжаргал багшийн бэлтгэсэн сурагч 800 оноо, 2022 онд Н.Эрдэнэбат багшийн бэлтгэсэн сурагч тус бүр 800 оноо авсан амжилтыг үзүүлсэн.
- 2022 оны төгсөгч О.Аззаяа Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум сууриндаа хамгийн өндөр оноог авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД” тэтгэлэгт хамрагдан Франц Улсад суралцахаар боллоо.
- Сүүлийн жилүүдэд манай сургуулийн МАТЕМАТИКИЙН хичээлийн олимпиад, Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж амжилт тогтмол ахиж амжилтаа бататгасаар байна. Математикийн хичээл олимпиадын амжилтаараа багаараа аймгийн сургуулиудаас эхний 3 дугаар байранд, элсэлтийн ерөнхий шалгалтын дунджаар эхний 10 дугаар байранд тус тус эрэмбэлэгдэж байна.
- Манай сургуулийн бага ангийн сурагчдын унших, бичих чадварт тогтмол ахиц гарч сургалтын чанар жилээс жилд өсч чанартай төгсөлтүүдийг бэлтгэсээр байна.
- Бүсийн болон аймгийн шилдэг илтгэл, сайн хичээл шалгаруулах “САЙН ХИЧЭЭЛ” үйл ажиллагаанд жил бүр амжилттай оролцож, бүсийн сайн хичээлийн санд 12 хичээл, аймгийн сайн хичээлийн санд 2 хичээл “Батламж”-жууллаа.
- 2018 онд Мини волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Лхагвадаш ахлагчтай баг тамирчид Алтан медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн. Бэлтгэсэн багш А.Мөнхбат.
- 2020 онд аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнээс А.Нямбацогт Алтан медаль хүртсэн. Бэлтгэсэн багш А.Мөнхбат.
- 2016 оны аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн U12-13 насны ангилалд Ц.Батбаяр ахлагчтай баг хамт олон Тэргүүн байр эзэлсэн. Бэлтгэсэн багш А.Түвшингэрэлт.
- 2017 онд аймгийн аварга шалгаруулах мини сагсан бөмбөгийн тэмцээнээс Н.Мягмардорж ахлагчтай баг тамирчид Мөнгөн медаль хүртсэн. Бэлтгэсэн багш А.Түвшингэрэлт.
- 2019 онд Ц.Өнөрчимэг ахлагчтай сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид Алтан медаль хүртэж аймгийн аварга баг болсон. Бэлтгэсэн багш А.Түвшингэрэлт.
- 2022 онд Самбо бөхийн тэмцээнээс Б.Амарбат Алтан медаль, Бэлтгэсэн багш Ц.Амарсанаа
- 2023 оны аймгийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээнээс Н.Лхагвадорж Алтан медаль, Б.Чинбаяр Хүрэл, А.Бямбарагчаа Хүрэл медаль тус тус хүртсэн амжилт гаргасан. Бэлтгэсэн багш Ц.Амарсанаа
- 2023 оны аймгийн аварга шалгаруулах Самбо бөхийн тэмцээнээс сурагч Б.Чинбаяр, Н.Лхагвадорж нар Алтан медаль, Э.Гэрэлт-Од Мөнгөн медаль, Б.Амарбат, Б.Пүрэв-Очир нар Хүрэл медаль тус тус хүртэж, багаараа Хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Алтан медаль хүртсэн 2 сурагч Улсын аварга шалгаруулах Самбо бөхийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Бэлтгэсэн багш А.Түвшингэрэлт
- Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс 2022, 2023 онд Э.Мягмардорж 2 удаа Алтан медаль хүртэж, аймгийн Хошой аваргаар шалгаран, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Бэлтгэсэн багш С.Баттөмөр.
- 2015, 2016 онд Хөвсгөл аймгийн үндэсний сурын харвааны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Алтантөгс Алтан медаль, Бэлтгэсэн багш спортын мастер С.Зуунасан, Д.Пүрэвдорж, нийгмийн ажилтан Б.Энхболор
- 2019 онд Хөвсгөл аймгийн үндэсний сурын харвааны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч А.Бямбадорж Алтан медаль, Бэлтгэсэн багш спортын мастер С.Зуунасан, Д.Пүрэвдорж, нийгмийн ажилтан Б.Энхболор
- 2019, 2020 онуудад Хөвсгөл аймгийн үндэсний сурын харвааны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч П.Сумьяасүрэн Алтан медаль хүртэж, Аймгийн өсвөрийн Хошой аварга болсон. Бэлтгэсэн багш спортын мастер С.Зуунасан, Д.Пүрэвдорж, нийгмийн ажилтан Б.Энхболор
- 2021 онд Хөвсгөл аймгийн үндэсний сурын харвааны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Б.Гарамжав Алтан медаль, Бэлтгэсэн багш спортын мастер С.Зуунасан, Д.Пүрэвдорж, нийгмийн ажилтан Б.Энхболор
- 2022 онд “Хөвсгөл аймгийн үндэсний сурын харвааны аварга шалгаруулах тэмцээн-2022” өсвөрийн харваачдаас эрэгтэй төрөлд сурагч Т.Мягмардорж Тэргүүн байр эзэлж, аймгийн аварга болсон. Бэлтгэсэн багш спортын мастер С.Зуунасан, Д.Пүрэвдорж, нийгмийн ажилтан Б.Энхболор
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын төлөөлөгч Ц.Гончигийн дэмжлэгээр “Монгол нум сум” 5,0 сая төгрөгний төсөл хэрэгжүүлж, сум, сургуулийнхаа нөөц боломжид тулгуурлан аймгийн мэргэн, спортын мастер С.Зуунасан, Сумын мэргэн, мөсөн сурын харвааны спортын мастер Д.Пүрэвдорж, сургуулийн нийгмийн ажилтан Б.Энхболор нар хамтран үндэсний сур харваагаар сургалт зохион байгуулж, дугуйланг амжилттай хичээллүүлж байна.
- Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан, сайдын ахлах зөвлөх, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн М.Батгэрэл нарын дэмжлэгээр 54,778,550 (Тавин дөрвөн сая долоон зуун далан найман мянга таван зуун тавь) төгрөгний төсөвт өртөг бүхий хамгийн сүүлийн техник, тоног төхөөрөмжтэй “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТАНХИМ”-тай боллоо.
- Жил бүр нөөц болоцоондоо тулгуурлан, ажилчдын хүчээр нэгээс хоёр ангийн сурагчийн ширээ, сандлыг модоор хийж, сургалтын орчин бүрдүүлдэг.
- Сүүлийн 5 жилд Боловсрол, шинжлэх ухааны яам болон багш, ажилчид, эцэг эхчүүдийн хөрөнгө оруулалтаар 300,0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон дэмжлэг шаардлагатай сурагчдын 5,0 сая төгрөгний өртөг бүхий “Дэмжлэгийн төв”-тэй болсон.
- Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалаар 640 хүүхдийн суудал бүхий хамгийн сүүлийн үеийн стандартын хичээлийн байр баригдаж байна.
ЖАРГАЛАНТ СУМЫГ УДИРДАЖ БАЙСАН ҮЕ, ҮЕИЙН ЗАХИРЛУУД
Хичээлийн шинэ жил
|
Захирал
|
1940-1941 он
|
н.Сэнгэравдан
|
1941-1942 он
|
Д.Даваа
|
1942-1946 он
|
Б.Намдаг
|
1946-1947 он
|
Б.Буянбадрах
|
1947-1948 он
|
н.Санжжав
|
1948-1949 он
|
н.Раднаа
|
1949 -1950 он
|
Д.Нямсүрэн
|
1950-1951 он
|
Л.Нямаа
|
1951-1953 он
|
Л.Чойжилсүрэн
|
1953-1954 он
|
н.Бямбаа
|
1954-1956 он
|
Д.Дамба
|
1956-1957 он
|
Д.Доржрэгзэд
|
1957-1961 он
|
Т.Должинсорогдог
|
1961-1962 он
|
М.Пүрэв
|
1962-1966 он
|
А.Галиндэв
|
1966-1970 он
|
Б.Галдан
|
1970-1975 он
|
Н.Батчулуун
|
1975-1981 он
|
Г.Довчин
|
1981-1993 он
|
Ц.Баасанжав
|
1993-1994 он
|
С.Чулуунбат
|
1994-2003 он
|
Ц.Адьяахүү
|
2003-2004 он
|
Ч.Энхтүвшин
|
2004-2005 он
|
Б.Ичинхорлоо
|
2024-10-03 11:10:18
|