Хүслэн хүүхдийн цэцэрлэгийн танилцуулга
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүүхдийн хоёрдугаар цэцэрлэгийг 2015 онд тус сумын иргэн Ж.Жаргалсайхан барьж “Хүслэн” нэртэйгээр ашиглалтанд оруулж, улмаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн улсын төсөвт байгууллага болон ажиллаж байна. Тус цэцэрлэгийн анхны эрхлэгчээр ахмад багш, БТА Д. Цэцэгмаа ажиллаж байжээ. Өнөөдрийн байдлаар бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн үндсэн 4 бүлэгт -123 хүүхэдтэй, хувилбарт бүлэгт- 101 хүүхэдтэй, 22 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 100% мэргэжлийн багшаар хангагдсан. Боловсролын тэргүүний ажилтан багш 1, ажилтан 1 , Хөдөлмөрийн тэргүүний ажилтан 1 ажиллаж байна. Хамран сургах тойргийн 1, 4-р багийн буюу сумын 2-6 хүртэлх насны 224 хүүхдэд СӨБ-ыг эзэмшүүлэн сургуульд амжилттай бэлтгэн ажиллаж байна.
Манай цэцэрлэг нь 2022-2023 оны хичээлийн жилд “Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, хамтран суралцах үйл явцыг идэвхжүүлж, бүтээлч хөгжил, оролцооны арга зүйг хэрэгжүүлнэ” гэсэн зорилго тавьж ажиллалаа.
Хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэнд, танин мэдэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэдний ялгаатай байдал, сурах хэв маягийг харгалзан амжилттай сурах тэгш боломж бүрдүүлэхэд сургалт, үйл ажиллагааг чиглүүлж, хамран сургах тойргийн 5 настай хүүхдийг бүрэн хамруулж, сургуульд амжилттай бэлтгэлээ.
“Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд дижитал технологийг хичээл сургалтын үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгон хөгжүүлэхэд сургалтын арга зүйгээр дэмжих, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж Багш хөгжлийн төвийг шинээр тохижуулж, тоног төхөөрөмж нэмэлтээр хангаж ажиллалаа.
Сургалтын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд Хөвсгөл аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Нүхэн нойл”-ын төсөл хэрэгжиж байна. Мөн багш ажилчдын бүтээлч ажил, өөрсдийн боломжоор 2 ширхэг сүүдрэвч, цэцгийн мандал, зүлэгний мандал, явган хүний зам цутгаж, гадна талбайг тохижуулаад байна.
БШУЯ-аас зөөврийн чанга яригч пультийн иж бүрдэл, хувилбарт сургалтад ашиглах иж бүрэн 2 ширхэг гэрийг нийлүүлсэн байна. Манай байгууллагын багш, ажилтан бүр ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг эрхэмлэн баг, хамт олноороо харилцааны эерэг хандлага соёл төлөвшүүлэх санал санаачилгыг дэмжих, манлайлж, “Мэргэжил бүхэн сайхан” “Сэтгэлийн үг, Урам өгье” нөлөөллийн аяныг зохион байгуулж үр дүнг тооцож ажиллалаа.
Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулах, сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, зорилготой “Бидний цэцэрлэг” өдөрлөгийг зохион байгуулж, эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэлт хийн ажиллалаа. “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллалаа.
Цэцэрлэг сургуулийн нэг хүүхдэд улсын төсвөөс олгох хувьсах зардлын санхүүжилтийг зориулалтын дагуу хамт олны оролцоотой төлөвлөж хэрэгжилтийг үр дүнтэй ил тод нээлттэй явуулж үр дүнтэй ажилласан.
Сургалтын байгууллага хоорондын хамтран ажиллах чадавхийг бэхжүүлэх цэцэрлэгт суурилсан менежментийг сайжруулахад “ИДЭР” бүсийн цэцэрлэгүүдийн багш ажилтан нартай туршлага солилцож ажиллалаа.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүүхэд бүр бүтээлч үйлээрээ хөгжих орчин бүрдүүлж, өдөр тутмын хөгжүүлэх үйл ажиллагааны чанарыг тасралтгүй дээшлүүлэн бие сэтгэлээр эрүүл, өөртөө итгэлтэй, эерэг мэдрэмж хандлагатай, зөв зан үйлтэй хүүхдийн хөгжлийГ хангана.
АЛСЫН ХАРАА:
Эрүүл бүтээлч авьяаслаг хүүхэд, хөгжсөн багш, чадварлаг хамт олон, аюулгүй тохилог эко орчин бий болгоно.