ЖАРГАЛАНТ СУМЫН БАЙГАЛЬ ОРЧИН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТАСАГ
2024-10-03 10:08:06,   12

    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан үе, үеийн албан хаагчид.

   Ойн цагдаагаар Я. Дүгэрсүрэн, Р.Лхамсүрэн, Б.Базарсүрэн, Я. Лувсангэндэн, нар ажиллаж байв.

   Ой хамгаалагчаар Ч.Доржготов, М.Түдэвсамбуу, Д. Хадбаатар ,С.Лхагвадорж  Ш.Батсайхан, И.Энхтуяа, Д.Баярмагнай, нар ажилсан.

     1991 оноос Байгаль  орчны хяналтын улсын байцаагч нэртэй болж байгаль орчны улсын байцаагчаар Т.Гаваадорж,/1991-19993/, Д.Баасанжав,/1994-1995/, Б.Мягмар,/1995-2000/ Ж.Энх-Амгалан,/2000-2004/ Б.Батбаяр,/2005/ З.Батжаргал,/2006-2008/ Г.Бат-Эрдэнэ,/2009/ П.Ганзориг,/2009/ Б.Мөнхгэрэл/2009/,  Р.Нямдаваа,/2010-2013/, Г.Бямбасүрэн,/2014-2018/ нар ажиллаж байсан. 2018 оноос сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Б.Пүрэвсүрэн ажиллаж байна. Суманд улсын байцаагчаас гадна хөдөөгийн 4 нь багт байгаль хамгаалагч ажиллах болов 1-р багийн байгаль хамгаалагчаар Ц.Мягмарсүрэн, Ц.Санжаасүрэн, Р.Ренчинсамбуу, Ч.Содномцэрэн, Б.Мягмар, Ч.Шаравжамц, Ц.Мягмарсүрэн,  Ч.Батсайхан  ажиллаж байсан, одоо Б.Батчулуун  2-р багийн байгаль хамгаалагчаар Д.Баярмагнай,С.Лхагвадорж, Н.Ганболд, Ш.Батсайхан, Б.Батчулуун,  Д.Баасансүрэн, ажиллаж байсан, одоо З.Батжаргал 3, 4- р багийн байгаль хамгаалагчаар Я.Лувсангэндэн, Я.Чойжилжав, Д.Хүрэлбаатар,С.Лхагвадорж, Ч.Содномцэрэн, Э.Пүрэвдорж нар ажилласан байсан. 2003 оноос байгаль хамгаалагчаар Ч.Батсайхан ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн бүх суманд 2010 оноос байгаль орчныг хамгаалах, хамтарсан бодлого шийдвэр гаргах, байгаль орчныг нэгдсэн бодлогоор хангах үүрэг бүхий байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг нэртэй зохион байгуулалтанд орж тус сумын тасгийн даргаар засаг даргийн орлогч Л.Төмөрхуяг, Б.Саранцэцэг, Д.Сумяъсүрэн, Ж.Амартүвшин, Д.Амарбаясгалан, Ж.Амартүвшин ажилласан одоо тасгийн даргаар Л.Алтанхуяг ажиллаж байна.

БОТХБТасаг нь байгаль орчны хяналтын улсын байгцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, цаг уурын алба гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

       Жаргалнт сумын нутаг далайн түвшинээс дээш 2100-2900м өндөрт байршдаг бөгөөд сумын төв Оргил нь Идэр Хөнжлийн голын бэлчирт, аймгийн төвөөс зүүн өмнө зүгт 182 км, УБ-хотоос 862 км зайд оршино.Зүүн болон хойд талаараа өөрийн аймгийн Галт, Шинэ-Идэр урд талаараа Архангай аймгийн Тариат,Цахир, баруун талаараа Завхан аймгийн Их-Уул сумуудтай тус тус хиллэдэг. Нийт газар нутгийн хэмжээ 254,928га үүнээс ойн сангийн талбай 107,931га эзэлдэг. Ой нь гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн сан юм.  Үндсэн мод тус бүрээр авч үзвэл 76621га талбайн  98.7 хувийг шинэс, 956га-г буюу 1,2 хувийг хуш, 19га-г буюу 0,02 хувийг бургас тус тус эзлэн ургадаг.

Ургамал. Тухайн нутагт дэвсгэрт, ойт хээрийн бүс бүслүүрийн 1214 зүйлийн дээд ургамал бүртгэгджээ, үүнээс “Алтан хундаг”, “Алтан гагнуур”, “Ашигцэрэн” , “Цээнэ” гэх мэт ургамал ургадаг.

Ан амьтны аймаг: Тус сумын нутагт 35 төрлийн хөхтөн амьтан тархан амьдардаг. Бор гөрөөс, чоно, мануул,өмхий хүрэн, олби, дорго, хярс, хэрэм, чандага, туулай,нохой зээх, гахай, зурам,оготно,хадны суусар,цагаан шар үе,сохор номин,ойн солонго, шилүүс, шар шүлүүс,хүдэр, буга, согоо,усны минж, үнэг, жирх,тарвага, зэрэг олон амьтан байдаг.1988-1989 онд  тус сумын иргэн Ш.Лхавга Тойн эх Хутаг ууланд 20 хос булга Хэнтий аймгаас авчирч нутагшуулсан байдаг.Тус сумын нутагт байнгын болон нүүдлээр амьдардаг олон төрлийн шувууд бий. алагтуу, болжмор, бор шувуу,бялзуухай,богширго, ёл, өвөөлж, өрөвтөс, сойр, тагтаа, тас, тоншуул, улаан хошуут,уран шувуу, ууль, хэрээ, хөх цөцгий, хур ,шаазгай, шар шувуу, элээ, ятуу, хараацай, бүргэд, хойлог, зэрэг олон шувууд байдаг.

Ус зүйн нөхцөл: Завхан аймгийн Отгонтэнгэр уулнаас эх авсан, Идэрийн гол сумын нутаг  дэвсгэрт 60-аад км урсч өнгөрдөг. Хангайн нурууны салбар Хөнжилийн эхний Гүрт, Жаргалант Хандгайтын нуруунаас эх авсан Хөнжилийн гол 70км урсаж Идэрийн голд цутгана. Мөн Той, Цэцүүх, Тосон, Хавчиг, Дунд харгана, Тээл зэрэг 10 гаруй гол Идэр,Хөнжилийн голд цутгана.2000 онд тоолж бүртгэсэн усны бүртгэлээс үзэхэд сумын хэмжээнд нийт 42 гол горхи, 60  устай булаг, 12 усгүй булаг, рашаан-2, худаг-34 өрөмдсөн

4-н гар худаг гэж бүртгэгдсэн байна.

    Ойн дагалт баялаг: Ойн сангийн газарт ургадаг жимс жимсгэн,мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, хусны шүүс, давирхай, ойн хөвд, зэрэг дагалт баялагыг ашиглан ард иргэд амьдрал ахуйдаа хэргэлдэг. Манай сумын хэмжээнд Агуй, Бичигт хад, Хөшөө чулуу, хиргэсүүр булш их байдаг.Ан амьтан нь 1991,1992,1993 онд ардчилсан нийгэмд шилжиж, хил хязгаар нээлттэй болсноор буга, согоо, тарвага, хүдэр, гахай зэрэг амьтдыг хууль бусаар агнаж тоо толгой цөөрөх байтугай, устахад хүрч байв. Сүүлийн 10 гаруй жилд буга,согоо өсөж, ойн сан нь сэргэн эхэлж байгаа нь байгаль хамгаалын чиглэлээр ажиллаж байгаа бүтээлч ажлын үр дүн юм.Байгалиа унган төрхөөр нь авч явах нь байгаль хамгаалах албадын үүргээс гадна нутгийн иргэдийн байгальдаа хэрхэн хандахаас ихээхэн шалтгаалах болохыг түүхэн үйл ажиллагаа сануулж байна.

1990- ээд оноос заах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үед байгаль хамгаалах албаны ажилтнуудад томоохон бэрхшээл тулгарч байлаа. Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь зарим талаар хүмүүс яаж ч байсан дурын хэрэг мэт ойлгон туйлширч, байгальдаа хайр гамгүй хандахад хүргэв..1994-1995 онуудад  аймаг, сум даяар их хэмжээний ойн түймэр гарч Жаргалант сумын хэмжээнд бүх багийн нутаг дэвсгэр дамжсан  ойн түймэр гарч,тус сумын ойн 40 гаруй хувь нь түймэрт автаж,сум аяараа идэвхтэй ажилласны үр дүнд гал түймрийг 4 сар гаруй хугацаанд ихээхэн хөрөнгө зарж,хүн хүч техникийн тусламжтайгаар унтрааж амжсан байдаг. Түймэрт 1-р багийн Хөнжил, Харгана,Той 2-р багийн Цэцүүх, Их, Дунд гачууртай, Бургаст 3-р багийн Баруун эх, Дэвүүр,  Их, Дунд харгана,Хандгайтын зоо зэрэг газруудад гол төлөв хушин ой шатсан. Мөн энэ үеэр хориотой ан амьтан буга, согооны чив,сүүл,эврийг ашиглах,худалдан борлуулах зорилгоор агнан сүйтгэж байв. Хөвсгөл, Архангай, Завхан, зэрэг аймаг сумдын иргэд үгсэн тохиролцож, байгаль орчин, ан амьтан, байгалийн дагалдах баялаг руу шунхайран дайрч,байгаль орчинтойгоо хэрцгий догшин харьцах болсон.Иймд сумын удирдлага аймгийн БОХ-ын хэлтэс цагдаагийн албатай хамтарч ард иргэдэд байгаль орчин, ан амьтан, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах хууль тогтоомжийг ухуулан суртчилах,   хулгайн анчид, хууль дүрэм, зөрчигсөдтэй нүүр тулан ажиллаж, хуулийн хатуу хариуцлага тооцож байлаа.Галт,Архангай, Жаргалант зэрэг аймаг сумдын иргэд Хөнжил багийн нутагт 9 бугыг хясааруу шахан хөнөөж чив, сүүл, эврийн авч БНХАУ-руу өндөр үнээр наймаалцах, шөнийн цагаар Идэрийн голд загас гэрэлтүүлж агнах гэх мэт маш их бэрхшээлийн дунд байгаль хамгаалагч нар улаан гараараа тэмцэж явсан үе байлаа.1995 онд эргүүл хяналт шалгалтын ажлын явцад 14 холбогдогчтой 11 бугын хэрэг, УБ хотын 6 иргэнтэй холбогдох, хууль бус 400 ширхэг хатаасан загас, их хэмжээний самар,хуш мод зэргийг хяналтаар илрүүлэн хурааж, сумын  ОХО-ийн төлөвлөгөөг 142%-иар биелүүлэн сумын 10 жилийн сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг 2 жил дараалан хангаж байсан. Энэ утгаараа Хөвсгөл аймгийн хэмжээнд хяналт шалгалтын үзүүлэлтээрээ 1994,1995,1996 онд дараалан аймгийн БОХ-ын төлөвлөгөөгөөрөө жил дарааалан аймагтаа тэргүүлсэн. Сум орон нутгийн иргэд байгаль орчноо хайрлан хамгаалах,зүй зохистой ашиглах, өсгөн үржүүлэх, нөхөн сэргэээх ажилд маш хойрго ухамсар муутай ханддаг үе байлаа.  Суманд хэтэрхий олон хөрөө рам ажиллаж үйдвэрлэл явуулж байгаа нь иргэдийн амьдрал дээшлэхэд хэрэгтэй ч байгалиа сүйтгэх,байгаль хамгаалах албадын ажлыг хүндрүүлэх нэг нөгцөл болсон байна. Иймд ахмад үеэсээ эртний уламжлалтай ёс заншил, монгол ёс байгаль дэлхийгээ энэрэх хайрлах сэтгэлгээг мэдлэг боловсролыг бага наснаас нь төлөвшүүлэхэд үе үеийн байгаль хамгаалагч нар анхаарч ирсэн боловч,үр дүн нь шаардлагын хэмжээнд хүрээгүй байна.

2024-10-03 10:08:06