1930 оны эхээр хүн эмнэлэгт зориулсан таван тасалгаа бүхий байр барих төсвийг Архангай аймаг гаргаж, богино хугацаанд барьж, ашиглалтанд өгсөн байна. Бага эмчийн салбар албан ёсоор байгуулах хүртэл сувилагчийн 45 хоногийн дамжаа төгссөн, Тойд нутаглаж байсан Гэндэнпүрэв сувилагчаар, Шархүү галчаар ажиллаж байв. Дараа нь Банзрагч, Дашдондог, Шинэ Чандманий Дэжид хэмээх эмэгтэй ажиллажээ.
1940 онд бага эмчийн салбар тус суманд албан ёсоор ажиллав. Дэлхийн 2-р дайны үед цэргийн газар сувилагч, бага эмчээр ажиллаж, туршлага суусан Хөнжилийн Ёлтын Ёндонгийн Цэгмэд сумын эмнэлгийн бага эмчийн салбарт ирж ажилласнаар уг эмнэлэг аж ахуйн хувьд бэхжиж, эм, эмнэлгийн хэрэглэлээр сайтар хангагдах болсон байна.
БНМАУ–ын Эрүүлийг хамгаалах яамнаас 1936 онд Архангай аймгийн сумдад хүн эмнэлэг байгуулах шийдвэр гарсны нэг нь Их жаргалант сумын даргаар ажиллаж байсан Хасын Батсуурь, нарийн бичгийн даргаар согоо хэмээх С.Довдон нарын хичээл зүтгэл уйгагүй хөөцөлдсөний ачаар Архангай аймгийн яамны газар, эмнэлгийн байрны төсвийг шийдэж, богино хугацаанд эмнэлгийг барьж, ашиглалтанд оруулснаар ганц гэрт байсан эмнэлгийн сувилагч, эмч нар шинэ байранд үйл ажиллагаа явуулж, хатгаа туссан болон ихээр халуурсан өвчтөнг эмнэлэгт хэвтүүлж, үнэ төлбөргүй хооллож, эмчилдэг болжээ. Хөдөөгийн багт өвдсөн хүнийг дуудлагын дагуу мориор газарчны хамт эмч нар явж очиж үзэн, өвчтөн, хүндэрсэн байвал эмнэлэгт авчирч эмчилдэг байв.
Энэ үед сувилагч эмчээр Гэндэнпүрэв, Г.Банзрагч, Дэжид, Ш.Дарьсүрэн, С.Шархүү нар урт богино хугацаагаар ээлжлэн ажиллаж байжээ. Эл эмнэлэгт насан туршдаа бага эмчээр ажилласан Ёндонгийн Цэгмэд анхдагчийн нэг билээ. Нутгийн ард иргэд эмч, сувилагч нарыг “доктор” хэмээн хүндэтгэнэ.
Тойгоос Долгор, Доод цэцүүхээс Дашдондог, хожим нь Хатаны Төмөр, Д.Натаа, В.Базарсүрэн, Ө.Дамба нарыг аймаг дахь түр сургалтаар сургаж ажиллуулсан байна. Цэргийн газар хүн эмнэлгийн санитар, бага эмчийн мэргэжил эзэмшсэн Ч.Цэрэнбат, Д.Намжаа зэрэг хүмүүсийн эмнэлэгт ажиллуулжээ. Бага эмчийн салбарын эрхлэгчээр бага эмч Пүрэв-Ойдов, Сүхээ, Даваажав, Цэгмэд, Цэрмаасүрэн нар ажиллажээ.
1942 онд МУИС-ийг байгуулж, хүний их эмчийг бэлтгэж эхэлсэнд Европ, хүн эмнэлгийн нэр хүнд өсөж, нийтэд тархсан ”цагаан цэцэг” өвчний гаралтыг устгажээ.
ДАЙНЫ ЖИЛҮҮД ДЭХ ИХ ЖАРГАЛАНТЧУУДЫН СУМЫН ЭМНЭЛЭГ
Дайны жилүүдэд хүн амын дунд гоц халдварт өвчин гараагүй ч хамуугаар сурагчид их өвчилжээ.
Сумын захиргаа, хүн эмнэлэг хамтран, сумандаа бага сургуулийг “халуун усны газар”-тай болгож, эмч сувилагч нар үзлэг шалгалтыг тогтмолжуулж,ариун цэврийг сахиулан эмчилж, сувилсаар үр дүнд хүрэв.
Тавиад оны сүүлчээр төр засгаас орон даяар “Соёлын довтолгоон” гэсэн өргөн хүрээнд өрнүүлсэн байна. Энэхүү аяныг Их Жаргалант сумын захиргаа, хүний бага эмчийн салбартаа түшиглэн, сумын нийт хүн амын дунд хэрэгжүүлсэн.
ЖАРГАЛАНТ СУМ ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН САЛБАРТАЙ БОЛОВ
1942 онд МУИС-ийг байгуулж, хүний их эмчийг бэлтгэж эхэлсэнд Европ, хүн эмнэлгийн нэр хүнд өсөж, нийтэд тархсан “цагаан цэцэг” өвчний гаралтыг устгажээ.
Тус сум нь хүний их эмчийн салбартай болсноор нь 1970-аад оны эхээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэндийн салбар ихээхэн амжилт олов. Монголчууд түүхэндээ анх удаа саяар тоологдох хүн амтай болжээ.
Монгол оронд эмнэлэг, эм хангамж, рашаан сувилал, хүн эмнэлгийг боловсон хүчнээр хангах бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтоод байв. Ийм цаг дор засгийн газар хөдөө нутгийн бүх сумдын хүний бага эмчийн салбарыг “Их эмчийн салбар” болгон өргөтгөх шийдвэр гаргасан нь малчин түмний талархлыг хүлээжээ.
1970 онд Жаргалант сумын бага эмчийн салбарыг “Их эмчийн салбар” болгон өргөжүүлж, эрхлэгчээр нь хүний их эмч Цогтын Алтангэрэлийг томилон салбарын эрхлэгчээр ажиллуулсан байна. Ц.Алтангэрэл их эмчтэй хамтран хуучин ажиллаж байсан салбарын эрхлэгч, бага эмч Ц.Түмэн-Аюуш, эх баригч бага эмч Ч.Бүдханд, Б.Намжил, сувилагч Ё.Цэгмэд, Д.Жамбаажав, мэргэшүүлсэн сувилагч Ц.Махзандраа нарын 20 шахам ажилтантай, 200,0 мянган төгрөгийн төсөвтэй, 275,5 мянган төгрөгийн үндсэнба эргэлтийн хөрөнгөтэй, түргэн тусламжийн машинтайгаар их эмчийн салбар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ҮЕИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ХҮН ЭМНЭЛЭГ
1980-аад оны сүүлчээс БНМАУ-ын нийгмийн харилцаа хөдөлгөөнд орж, улмаар зах зээлийн тогтолцоонд үйл явц орон даяар оров.Улсын төсөвт байгууллагын цалин хөлс хумигдаж, орон тооны цомтгол нэрээр мэргэжилтнийг ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явагдахад сумдын хүн эмнэлэг хамгийн хүндээр өртсөн байна.
Жаргалант сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан их эмч нар бүгд шилжиж, тогтвортой ажиллах боловсон хүчний хэрэгцээ хурцаар тавигджээ.
Сумын Засаг дарга Ш.Лхагва, Мэргэжлийн эмч нарыг хүсэлтийн нь дагуу гэрээгээр авч ажиллуулан, сумандаа тогтвортой ажиллах их эмчийн багийг бүрдүүлж байжээ. 1994 оноос мэс заслийн тасагтай болж мас заслийн их эмч, эмэгтэйчүүдийн эх эмчээр Л.Боролзой , Л.Гочоо, Н.Алтанцэцэг, Д.Мөнхзул эмч шүдний мх эмчээр тогтвортой ажиллуулсан байна. Тус сумын хүн эмнэлгийн их эмчийн салбар 1995 оноос “Сумын эрүүл мэндийн төв” болсон бол 1997 оны II зэрэглэлийн, 2008 оноос I зэрэглэлийн үйл ажиллагаа үзүүлдэг эмнэлэг болсон.
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ц.Сэдванчиг олон зуун сая төгрөгний орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсний дээр эх, үрсийн эмнэлгийн төрөх байрыг иж бүрнээр тохижуулж өгсөн нь ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.
Улсын их хурлын гишүүн Л.Энх-Амгалан сумын эрүүл мэндийн төвийн шинэ байрыг ашиглалтад оруулахад хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд бодитой туслалцаа үзүүлж байжээ. Жаргалант сумын хүн эмнэлгийн их эмчийн салбар 1995 оны “Сумын эрүүл мэндийн төв” болсон бол 1995 оноос II зэрэглэлийн , 2008 оны I зэрэглэлийн эмнэлгийн үйл ажиллагаа тус, тус үзүүлдэг болжээ. Эрүүл мэндийн төв улсын төсвөөр орчин үеийн хоёр давхар байртай болсноор эмчилгээ үйлчилгээний чанарт тодорхой амжилт гарч, их эмч нарын суурьшилтай ажиллахад нь дэвшил болжээ. Эрүүл мэндийн төв нь жилд давхардсан тоогоор найман мянга гаруй хүнд амбулатороор үйлчилж, 700 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Сүүлийн хэдэн жилд эхийн эндэгдэлгүй, халдварт өвчний гаралт буурсан, эмнэлгийн нас баралт долоо орчим хувьтай байна. Энэ бол эмнэлгийн хүчин чадал, эмчилгээ үйлчилгээ өссөнийг харуулж буй үзүүлэлт юм.
ЖАРГАЛАНТ СУМЫН ХҮН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙСАН ИХ ЭМЧ
СУВИЛАГЧ НАР:
ЛАБОРАНТ НАР
ТОГООЧ НАР
ЭХЧҮҮДИЙН АМРАХ БАЙРНЫ ХҮЛЭЭН АВАХЫН ҮЙЛЧЛЭГЧ
АСРАГЧ УГААГЧ НАР