Мал эмнэлгийн тасаг
2024-10-16 17:17:30,   33

МАЛ ЭМНЭЛЭГ, ЗООТЕХНИКИЙН БАЙГУУЛЛАГА

        Жаргалант сумын мал эмнэлэг нь 1951 онд байгуулагдаж малын бага эмч Сэдбуриад онд, Аюушцэнд 1951-1959 1959-1963 онд ажиллаж байв. 1963 оноос малын их эмчийн салбартай болж их эмчээр Д.Гончиг 1963-1974 онд, Ц.Пүрэвжал 1974-1982 онд, Сэр-од 1982-1984 онд, Ванчинбазар 1984-1988 онд,  Даваажаргал /Шарбанди даргын эхнэр/1988-1990 онд, Ц.Пүрэвжал 1990-1995 онд, Д.Батбаатар 1995-1998 онд тус тус зоо мал эмнэлгийн байгууллагыг толгойлон ажиллаж байв. Малын их эмчээр Ч.Оюунцэцэг, Батбаяр,  Малын бага эмч нарыг дурдвал Ж.Ёлгоо, Дондогжанцан, А.Лхагвасүрэн, Ц.Товтирон, Д.Ламшир, Г.Магсаржалам, Л.Жамбалдорж, Лхамсүрэн, Я.Чойжилжав, Д.Магсарням, Р.Ренчинсамбуу, Б.Пүрэвдулам, С.Жамьянсүрэн, Ичинноров, Д.Пүрэвсүрэн, Өлзийбаяр, Гочоо, С.Батбаатар, Б.Ахмадбат, Б.Батсайхан, Ц.Батөлзий, Б.Цэрэночир, Б.Шажинбат, Н.Цэрэндулам, Д.Батбаатар, Б.Сожидмаа, Б.Батхуяг,  Д.Баярсайхан, эмийн санчаар Б.Бүдханд, Мандах /Ширмэн даргын эхнэр/ санитарчаар С.Товтирон, Б.Пэлжидмаа, Жанчивсамбуу, Раднаабазар, С.Гэлгээ, Т.Жанжаа, Д.Энхтүвшин, Д.Пүрэвчулуун,  жолоочоор Ц.Гомбосүрэн, Д.Дондог, Д.Галбадрах, М.Дашбалжир, Төмөрхуяг /Галт/, Б.Пүрэвсүрэн, цэгийн жолоочоор Чимэддорж /Ариун шар/, Ц.Санжсүрэн, Ч.Нямжанцан, Д.Доржсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Ц.Ренчин, Р.Гомбожав нар тус тус ажиллаж байжээ. “Улаан туг” нэгдлийн  Зоо мал эмнэлгийн байгууллага нь 19-20 орон тоотой, ерөнхий эмч, ерөнхий зоотехникч, лабораторийн шинжлэгч их эмч, бригад бүрт малын бага эмч, дундын зоотехникчтэй,  2,3-р бригадад эмчилгээ тэжээлийн цэгтэй, цэг нь тус бүр 1 бага эмч, 1 санитарчтай, байсан. Эмчилгээ тэжээлийн цэгт халдваргүй өвчнөөр өвчилсөн мал болон ядарч сульдсан, эрдсийн дутагдалд орсон малыг эмчилж тэнхрүүлдэг ба цэг бүрт бордооны гурван суурьтай байв.

Зоо-мал эмнэлгийн байгууллага нь тухайн үед дэлгэрээд байсан малын халдварт, паразит өвчнүүдтэй тэмцэх мөн малын үржил, селекцийн ажилд ихээхэн анхаарч ажиллаж байсан ба нэгдлийн ерөнхий зоотехникчээр Б.Бааст, М.Зундуй, Цэрэнпагма /Чутнай даргын эхнэр/, Х.Цэрмаасүрэн, Ш.Гэмпилдорж, дундын зоотехникчээр Ж.Буджав, Д.Өлзийсайхан /УИХ гишүүн асан Ө.Энхтүвшингийн аав/ Д.Түмэнбаяр, Л.Өлзийсайхан, Л.Цэрэннадмид, Т.Сумьяасүрэн, С.Энхжаргал, Го.Эрдэнэбат, Гү.Эрдэнэбат, Л.Цэвээндорж, Ч.Цэрэндиваа, П.Мөнхзаяа нар ажиллаж байлаа.

СЭВ-ийн үзлэг, хавар намрын арга хэмжээ, гэх мэт мал эмнэлгийн арга хэмжээг бүх нийтийг хамруулан зохион байгуулж төл нэг бүрийг мал болгоно гэсэн уриатай байлаа. Тэр үед цас их унаж, өвөлжилт хүндэрдэг байсан тул отор нүүдлийг байнга хийдэг ба Төмөрбулаг сум отрын бүс нутаг байлаа. “Отрын штаб” гэдгийг байгуулж штабын даргаар ерөнхий зоотехникч, малын бага эмч, хүний бага эмч, агент, намын хэсэг, нярав, жолооч гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэйгээр байдаг байв.

       1998 онд мал эмнэлэг хувьчлагдаж Д.Батбаатар, Х.Цэрмаасүрэн нар хамтран мал эмнэлгийн “Тул идэр” хоршоог байгуулав. 2007 онд Д.Пүрэвчулуун “Тунсаг Жаргалант” мал эмнэлгийг, 2011 онд Д.Баярсайхан “Тосонцэцүүх” ХХК-ийн мал эмнэлгийг тус тус байгуулан ажиллав. 1998 онд ЗДТГ-т мал эмнэлэг үржлийн улсын байцаагчийн орон тоо шинээр бий болж, 1998-2000 онд Ш.Гэмпилдорж, 2001-2010 онд Ч.Баасанхүү ажиллаж байв.

           2010 онд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын тамгын газарт “Мал эмнэлэг үржлийн тасаг” 3 орон тоотойгоор байгуулагдаж тасгийн дарга, мал эмнэлэг үржил, хүнсний аюулгүй байдлын улсын байцаагчаар Ч.Баасанхүү /2010-2019 он/, мал аж ахуй, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр Э.Уранчимэг /2010-2022 он/, хоршоо газар тариалан, ЖДҮ, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр Гү.Эрдэнэбат /2010-2011он/, Ш.Батэрдэнэ /2011-2021 он/ нар ажиллав. Тус тасаг нь “Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн чиглэлийн хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мал амьтны өвчний гаралт тархалтыг бууруулан хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх, мал үржлийн ажил үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, бэлчээр ашиглалтыг сайжруулах, газар тариаланг хөгжүүлэх, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилттойгоор ажиллаж байв.

            2019 оноос “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” шинээр батлагдаж суманд “Мал эмнэлгийн тасаг” байгуулагдан тасгийн дарга, мал эмнэлгийн улсын байцаагчаар Ч.Баасанхүү, тархвар зүйчээр Б.Булганцэцэг нар ажиллаж байна. Хувийн хэвшлийн мал эмнэлгийн “Тул идэр” хоршооны малын их эмчээр Х.Цэрмаасүрэн, “Тунсаг жаргалант” БГБХН-ийн малын эмчээр Д.Пүрэвчулуун, С.Жамьянсүрэн, “Тосонцэцүүх” ХХК-ийн малын их эмчээр Д.Баярсайхан нар ажиллаж байна. Сүүлийн үед малын гоц халдварт өвчнүүд шинээр гарч мөн олон жилийн өмнө устсан гоц халдварт өвчнүүд сэргэн тархаж байгаатай холбогдуулан “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдаж мал эмнэлгийн тасаг нь хувийн хэвшлийн мал эмнэлгүүдтэй хамтран эдгээр өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хорио цээр тогтоох, дархлаажуулалт, ариутгал халдваргүйтгэл хийх зэргээр арга хэмжээ аван ажиллаж байна. 2022 онд сумын хэмжээний бүх үхэр сүрэгт шүлхийн дархлаажуулалтыг зохион байгуулав. Сумын эмнэлгийн тасгийн дарга мал эмнэлгийн улсын байцаагчаар Ч.Баасанхүү одоог хүртэл ажиллаж байна. Сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчээр Б.Булганцэцэг 2019 оноос эхлэн ажиллаж байна. 

2024-10-16 17:17:30