Сумдуудад нийгмийн даатгалын ажлыг сумын үйлдвэрчний байгууллага, сумын АДХГЗахиргааны орлогч нар хариуцаж аймаг хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх орон тооны бус байнгын комисс тогтоодог байсан, бөгөөд 1984 оноос эхлэн суманд хөдөлмөр нийгэм халамжийн байцаагч ажиллах болсон байна. Жаргалант суманд энэ хуулийн дагуу хөдөлмөр нийгмийн халамжийн анхны байцаагчаар Б.Тунгалаг 1984-1986 онд, 1986-1992 он Б.Бүдханд, 1992-2006 онд Т.Бат-Очир, 2006-2022 онд Т.Түмэнхүү нар ажиллаж байгаад 2022 оноос Г.Пүрэвхишиг ажиллаж байна.
Эрүүл мэндийн даатгалын салбар нь 1992 оноос үүсэн байгуулагдаж, Монгол даатгал компанийн харъяанд ажиллаж байгаад 1995 оноос хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын багц хуулийн дагуу нийгмийн даатгалын нэг салбар болон ажиллаж байгаад 2021 оноос бие даасан салбар болж нийгмийн даатгалын байгууллага гэрээний дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж оруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын албанд А.Балжинням 1993-1999 онд, Т.Түмэнхүү,1999-2007онд, Б.Баяржаргал, Н.Батчимэг , Г.Батцэнгэл, тодорхой хугацаанд ажиллаж 2007-2009, О.Батхүрэл,2009-2017 онд С.Отгонжаргал 2020-2021 онд, Г.Пүрэвхишиг 2021 оноос ажиллаж байна.Нийгмийн халамжийн байгууллага нь Хөдөлмөр нийгэм хангамжийн байгууллагын эрхлэх ажлын хүрээнд ажиллаж байгаад Монгол улсын их хурлаас баталсан нийгмийн халамжийн багц хуулийн дагуу 1997 оны 1-р сарын1 нээс бие даасан салбар болон хөгжсөн юм нийгмийн халамжийн хууль хэрэгжсэнээр нийгмийн зорилтод бүлгүүдэд нийгмийн халамжийн үйлчигээг үзүүлэх , төрөөс олгох хөнглөлтүүдийг олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Нийгмийн халамжын сангаас хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэмж олгох, зорилтод бүлгийн иргэдийг хүнс, тэжээл хөтөлбөрт хамруулах, нийгмийн халамжийн сангаас олгох эмийн хөнгөлөлт, асаргаа, түлшний хөнгөлөлт, протезийн хөнгөлөлт, хүүхдээ асарч байгаа эхэд олгох тэтгэмж, зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэхийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцан ажилд зуучлах ,хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээл олгох, ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 1997 оноос бие даасан байгууллага болж Ц.Бурмаа 1997-2001 он хүртэл, 2001-2007 он хүртэл Т.Түмэнхүү, 2007-2016 онд Ж.Амартүвшин, Б.Тунгалаг, Т.Лхагвасүрэн, С.Отгонжаргал 2016-оноос Б.Алтанбямба ажиллаж байна.