СУМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛААС
2024-10-03 11:41:14,   157

        1921 онд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Цагдаагийн тухай хэлэлцээд ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий Сэргийлэх цэргийн салаа-г байгуулсан нь Монгол Улсын шинэ үеийн Цагдаагийн байгууллагын үүсэл болжээ.

1924 онд хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Цагдан сэргийлэх байгууллагыг Дотоод яамны харъяанд шилжүүлэн Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар-ыг байгуулж, аймаг, хошуудад цагдан сэргийлэх нэгж байгуулахаар шийдвэрлэж, хүн ам, гадаадын мөнгө хүүлэгчид төвлөрч байсан Улиастай хотод бага дарга 1, цагдаа-4 ажиллуулах болсон нь орон нутаг дахь цагдаагийн байгууллагын анхны  салбар нь байв.

1934-1940 оны үед Цагдан сэргийлэх байгууллагад тусгайлан чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн албад бий болж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга тухайн суманд хууль, дэг журам, сахиулах үүргийг хавсран гүйцэтгэж байсан байдаг. Дараа нь Жаргалант, Галт, Шинэ-Идэр сум хариуцсан цагдаагийн ажилтан ажиллаж байсан бөгөөд 1979 онд суманд Цагдаагийн хэсэг байгуулагдаж анхны цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр  Цагдаагийн бэлтгэл хошууч Б.Түмэндэмбэрэл тухайн үед /цагдаагийн дэслэгч/ цолтойгоор ажиллаж эхэлжээ.

Архангай, Завхан аймагтай хил залгаа аялал жуулчлал төв магистрал зам, хил дамнасан малын хулгай, орон байрын хулгай, байгаль орчин журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил зонхилдог. Байгалийн баялаг, мод модон материал бэлтгэж өөр хот, аймаг, сум руу худалдан борлуулдаг амжиргааны түвшин өндөр, хөгжил, хүн ам, газар зүйн байрлал, нийгэм эдийн засгийн байдлыг харгалзан үзэж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/298 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт Жаргалант суманд Сум дундын цагдаагийн тасгийг байгуулж өргөжүүлэн Жаргалант, Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр сумдыг харъяалуулсан байна. Тус тасгийн анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Булган овогтой Эрдэнэбаатар томилогдож улмаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Чулуунцэцэг овогтой Энхбатыг дэвшүүлэн тасгийн даргаар томилж одоог хүртэл ажиллаж байна. Сүүлд 2023 онд Жаргалант сумын сум дундын цагдаагийн тасагт Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдыг нэмж харъяалуулсан.

Цагдаагийн байгууллага нь Монгол улсын үндсэн хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль, цагдаагийн албаны тухай хууль, хууль зүйн сайд, ЦЕГ-ын даргын тушаал, шийдвэр, даалгавар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулан ажиллахыг удирдлага болгон ажиллаж байна.

Үе үеийн олон офицер, ахлагч байдаг ч одоо амьд мэнд, 80 настай өндөр настан, Цагдаагийн бэлтгэл хошууч Сумъяасүрэнгийн Далхсүрэн сум орон нутагтаа амьдарч байна.

ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ ҮЕИЙН

ЦАГДААГИЙН АЛБА  ХААГЧ НАР

 

Тасгийн дарга нар

Овог нэр

Албан тушаал

Цол

Ажиллаж байсан огноо

1

Булганы Эрдэнэбаатар

/ тасаг байгууллагдсанаас анхны дарга /

Сум дундын цагдаагийн тасгийн дарга

Цагдаагийн дэд хурандаа

2020.03-р сараас

2021.01.14

 

2

Чулуунцэцэг Энхбат

Сум дундын цагдаагийн тасгийн дарга

Цагдаагийн ахмад

2021.08.10-наас одоог хүртэл

Хэсгийн төлөөлөгч нар:

Овог нэр

Албан тушаал

Цол

Ажиллаж байсан огноо

1

Сэрээтэр Дашбаяр

Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга

Энгийн

1960

2

Балжинням

Жаргалант, Шинэ-Идэр, Галт сум хариуцсан төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

 

3

Бавуу Түмэндэмбэрэл

Сумын анхны хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

1979-1980

4

Алтангэрэл Цэрэнпүрэв

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

1980-1983

1991-1995

5

Лувсандоржийн

Дэлгэрмөрөн

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл ахмад

1983-1988

6

Доёд Баатар

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

1988-1991

7

Алтангэрэл Цэрэнпүрэв

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

1991-1994

8

Ягааны Баяраа

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

1995-1997

9

Шагдар Болдбаатар

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

1997-2000

10

Данзан Батжаргал

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

2000-2005

11

Даваасамбуугийн Нямготов

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл ахлах дэслэгч

2005-2006

12

Дашмягмар Батсайхан

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

2006-2009

13

Коля Чулуунбаатар

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн бэлтгэл хошууч

2010-2011

14

Цэрэндуламын

Жамбалдорж

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн хошууч

2011-2012

15

Аскад Сайпилмулик

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн ахмад

2012-2013

16

Оюунбаатар Батбаяр

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн ахмад

2013-09-28-2016-06-02

17

Баасангийн

Бямбалхам

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн ахлах дэслэгч

2017-2018

18

Баттогтохын Даваацэрэн

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн дэслэгч

2018 эхээр

19

Цэрэндоржийн

Бадрах

Хэсгийн төлөөлөгч

Цагдаагийн хошууч

2018 сүүлээр 2019 оны 06 сар

 

2024-10-03 11:41:14