Сумын соёл спортын цогцолбор нь 1944 онд “Улаан булан” нэртэй анх байгуулагдаж эрхлэгчээр нь Ц.Сосаа (Сосорбарам) 1954 он хүртэл ажиллажээ.
1955-1992 он хүртэл сумын клуб болон өргөжиж, эрхлэгчээр нь П.Сэнгэравдан, Г.Дашдондог, жолооч хэмээх Ванчин, Халтар, Б.Гарамбазар, Т.Сэрээнэн, Л.Шарбазар, П.Лундаажанцан нар ажиллаж байв. 1992-2020 он хүртэл “Соёлын төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Э.Шажинбат, С.Батбаатар, Г.Оюунгэрэл, В.Баасандорж, Н.Даваасүрэн, Б.Мягмар, Д.Пүрэвбаатар, З.Архадий нар эрхлэгчээр нь ажиллаж байлаа.
2020 онд шинэ байр ашиглалтанд орж, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Даваанямын нэрэмжит “Соёл спортын цогцолбор” болон даргаар нь З.Архадий бүжгийн багшаар Э.Шажинбат, дуу хөгжмийн багшаар Б.Нарангэрэл, соёлын өвийн ажилтнаар Г.Батсайхан, биеийн тамирын арга зүйчээр Б.Лхагвадорж, номын санчаар Г.Батмөнх, узель техникийн ажилтнаар М.Болдбаатар, үйлчлэгчээр Ц.Түмэнжаргал, О.Алтанчимэг нар ажилласан байна. 2022 оноос “Соёл спортын цогцолбор”-ын даргаар МУСТА Т.Галсайхан ажиллав.
Байгуулагдсан цагаас хойш хөгжмийн багшаар Д.Бүрэнтогтох, Б.Давааням, В.Заминдий, Л.Санжмаа, И.Батжаргал, П.Оюунтунгалаг, Ц.Алтангэрэл, Э.Шажинбат, бүжгийн багшаар В.Заминдий, П.Сэнгээ, номын сангийн эрхлэгчээр Д.Жамбажанцан, Д. Цэгмэд, М. Ичинноров, С.Цэенсүрэн, Ш.Янжин, П.Соном, Ш.Цэрэннадмид, Буяндэлгэр, Э.Шажинбат, орон нутгийг судлах музейн эрхлэгчээр Ж.Магсаржалам, Ш.Буянбадрах, Б.Мягмар, Н.Нямаанямбуу, Н.Шагдарсүрэн, Д.Батсүх, кино механикчаар Н.Намсрай, Л.Сангажав, Я.Бүдээ, Ч.Нямдорж, М.Болдбаатар, ухуулагч жолоочоор Д.Банзрагч, Ж.Базар, Ч.Данаажав, үйлчлэгчээр Б.Махзандраа, Б.Цэцгээ, Ц.Оюунгэрэл нар тус тус ажиллаж байсан.
Хөвсгөл аймагт соёл урлагийн 3 хоногийг 1963, 1993 онуудад амжилттай зохион байгуулсан. Тус соёл спортын цогцолбороос М.Давааням, Я. Гүрсүрэн, Л.Гүрбазар, Д.Магсаржав, П. Цэнд-Аюуш, В.Архадай, Н.Даваацэрэн, Э.Шажинбат, Р.Ренчмаа, Д.Магсаржалам, Р.Дорж, Ш.Гарамханд, С.Саранцэцэг, Б.Оюунтунгалаг, Л.Санжмаа, Б.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл нарын МУСТА төрж гарсан. Ц.Ванчигаа, Д.Жамбалжанцан, Ж.Энхбат, С.Паадамба, Д.Сумьяа, Л.Баатаржалбуу, Ц.Алтангэрэл, Г.Батсайхан, Л.Түмэн-Өлзий, Э.Сосорбарам, Ц.Оюунгэрэл, Я.Буянжаргал, Л.Санжмаа, Л.Нандинцэцэг, Ш.Болдбаамар, Б.Нямжаргал нарын ардын авьяастан бий.
Сумын клубын дэргэдэх нүүдлийн кино
Нүүдэлчдийн амьдралд кино үзвэр онцгой үүрэг гүйцэтгэсэн. Жар, ная, ерээд оны үед нүүдлийн кино механик Галтын Сангажав, Жаргалантын Намсрай, Бүдээ нар ихэвчлэн үхэр тэрэг, хааяа тэмээ, мориор Цэцүүх, Тосон, Цагаан бургас, Агьт, Тээл, Хөнжил, Тойн бөглүү замаар хот айлд хүрч, ертөнцийн сониныг түгээж байсан хүмүүс: “Нохой хуцлаа. Бүдээ механик биш, биз хараарай” гэцгээдэг байсан гэдэг юм.
Сумын клубийн харьяа номын сан
Сумын Улаан булангийн дэргэд 1960-аад оны дундуур 500-аад номын фондтой сан байгуулагдаж, анхны эрхлэгчээр Дэнсмаагийн Жамбажанцан, дараа нь Түдэвийн Дэнсмаа, Даваахүүгийн Цэгмид, Махбурмадын Ичинноров, Сарангэрэлийн Цэенсүрэн, Шаравын Янжин, Донийн Буяндэлгэр, Энэбишийн Шажинбат, Гомбосүрэн Батцэнгэл нарын номын санчид залгамжлан ажиллаж 60 жилийн хугацаанд ажиллаж, ертөнцийг харах цонх болсон номын далайд хүмүүнийг аялуулж, оюун мэлмийг нь нээсэн болой.