ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН “ЖАРГАЛАН” УС ЦАГ УУРЫН ӨРТӨӨНИЙ ТҮҮХ
2024-10-03 12:10:02,   67

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Цаг уурын харуул 1962 оны 11-р сарын 13-нд анх  байгуулагдсанаас хойш 1962-2007 он хүртэл харуулын нэг  ажиглагчтай, хоногт 3  /08,14,20/  хугацааны  ажиглалт, хэмжилт хийж байсан. Жаргалан цаг уурын өртөөг УЦУОШГ-ын даргын 2007 оны 150-р тушаалын дагуу 2007 оны 10-р сарын 01-ний өдөр нээж, 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагийн  тасралтгүй үйл ажиллагаатай, 8 /23,02,05,08,11,14,17,20/  хугацааны цаг агаарын үзүүлэлтүүд болох агаар, хөрсний температур, даралт, чийг, салхи, үүл, тунадас,үзэгдэл зэргийг нүдэн баримжаагаар болон багажаар хэмжиж 3 цаг тутамд төвд мэдээлдэг. 2012 оны 7-р сард AWS330 маркын автомат станцыг суурилуулсан нь цаг агаарын анхан шатны мэдээллийг хэмжихэд улам нарийвчлал сайтай болсон. Мөн зун ургамлын өсөлт, хөгжилт,ургац,бүрхэц, өвөл цасны зузаан, нягт, бүрхэц, мөсөн үеийн давхарга, хөрийн зузаан зэргийг багажаар болон нүдэн баримжаагаар хэмжиж мэдээлдэг. Өвөл, зуны бэлчээрийн явуул судалгааны ажиглалт, 7 хоног, сарын цаг агаарын урьдчилсан мэдээг түргэн шуурхай ард иргэдэд хүргэн үйлчлэхийг зорин ажиллаж байна.

    Манай сум нь: Уур амьсгалын хуурайдуу сэрүүвтэр мужид хамаарагддаг, жилийн дундаж агаарын температур -1,90C, өвөлдөө дунджаар -27,60C-аас -30,80C хүрч хүйтэрч, зундаа 21,50C-аас 30,80C хүрч халдаг. Олон жилийн дунджаар агаарын температурын хамгийн их дулаан өдөр 1998 оны 06 дугаар сарын 09-нд +40,10C, хүйтэн өдөр 1969 оны 1-дүгээр сарын 31-нд -46,00C хүрч хүйтэрсэн. Салхины хамгийн их хурд 2017 оны 5-р сарын 3-ны өдөр 25 м/с хүрч шуурч байсан байна.

  • Анхны харуулын ажиглагчаар Х. Дамдиндорж /Галт сумын харьяат/

1962-1968 он, Ц.Гармаа 1968-1985 он, Ё.Наранцэцэг 1985-1990 он, Б.Эрдэнэжаргал, Б.Оюунчимэг нар 1990-2007 онуудад ажиллаж байв.

  • 2007 оны 10 сарын 1-нээс Жаргалан өртөө анх байгуулагдахад ахлах техникчээр: Б.Оюунчимэг, техникчээр: Б.Өнөрсайхан, Б.Эрдэнэжаргал, Ж.Амаржаргал, Ч.Цэрэндиваа, Х.Баярсайхан нар ажиллаж эхэлсэн байна.

Тус өртөөнд:

  • Ахлах техникчээр: Б. Оюунчимэг 2007-2013 он, Б. Нандин-Эрдэнэ 2014-2016 он, Б.Оюунтуяа 2016-2017 он, Б.Мягмарсүрэн 2017-2023 онуудад,                                                                                    
  • Техникчээр: Б. Өнөрсайхан 2007-оноос, Б.Эрдэнэжаргал 2007-2020 он, Ж.Амаржаргал 2007-2016 он, Х.Баттулга 2011-2014 он, П.Батчулуун 2016-2018 он, Б.Мягмарсүрэн 2016-2017 он, М.Баяржаргал 2016-2017 он, Х.Ганбагана 2017-оноос, Л.Хишигжаргал Ө.Чулуунчимэг 2017-оноос, Б.Адъяасүрэн 2020-оноос, М.Золзаяа 2021-2022 онуудад,
  • Одоо тус өртөөнд:

       Ахлах техникчээр: Б. Адъяасүрэн

       Техникчээр: Б. Өнөрсайхан, Л. Хишигжаргал, Ө. Чулуунчимэг,

        Х. Ганбагана нар ажиллаж байна.

2024-10-03 12:10:02