Жаргалант сумын Засаг дарга түүний тамгын газар
2024-10-16 11:32:33,   83

                Жаргалант сумын засаг дарга түүний тамгын газар

     Орон нутагт төрийн бодлого болон нутгийн өөрийн бодлогыг хэрэгжүүлэх өдөр тутмын ажлыг гүйцэтгэн зохион байгуулах өөрөөр хэлбэл “гал тогооны” газар нь төрийн албад юм.Энэ албад нь түүхэн үеүдэд янз бүрийн бүтэц бүрэлдэхүүнтэй,боловсрол мэргэжлийн түвшин өөр өөр,ажиллах чадвар,хариуцлага туршлага сайн муу олон хүмүүс ажиллаж, төрийн албыг өнөө хүртэл залгуулан иржээ.АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, орлогч,нарийн бичгийн дарга гэсэн удирдлагын бүтэцтэйгээр төрийн ажил үйлчилгээ зангигдан явж байсан бол 1990-ээд оноос бүтэц бүрэлдэхүүн,агуулга хэлбэр нь өөрчлөгдөж,”Засаг даргын тамгын газар” нэртэйгээр төр олон нийтийн цаг үеийн ажлыг зохицуулан зохион байгуулах болсон байна.Мөн чанартаа төрийн алба нь хоёр өөр төрийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлж иржээ.1990-ээд оноос өмнө асуудлыг захиргаадан чиглүүлж байсан бол ардчиллын үед хүний эрх,эрх чөлөөг ханган хувийн сектор хөгжүүлэн бэхжүүлэхэд анхаалаа хандуулах чиглэл баримтлан мэргэжлийн түвшинд ажиллахыг зорих болжээ.   Монгол улс 1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж нутгийн удирдлагад томоохон өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан.Шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлага гэсэн цоо шинэ бүлэг буй болгон Монгол улсын нутаг дэвсгэр засаг захигааны хувьд  аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь, дүүрэгт,дүүрэг нь хороодод гэсэн засаг захиргааны нэгжийг хуваарилжээ.

             Сумын ЗДТГазар нь дараах чиг үүргийг Шинэ хуулинд нийцүүлж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  • Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;
  • Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь засаг даргад туслах;
  • Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
  • Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
  • Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл,нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

                 Монгол улс 1992 онд Үндсэн хуулинд томоохон өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан. Шинэ үндсэн хуулинд “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага” гэсэн цоо шинэ бүлэг буй болгон Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэжээ.

          Ийнхүү өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үед явагдсан анхны сонгууль 1992 оны 10 дугаар сард болж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга түүний тамгын газар, багийн бүтцийг шинээр тогтоосон байна.

          Сумын ЗДТГазар нь бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн өөрчлөгдөж  2022 оны байдлаар батлагдсан 18 орон тоотой, үүнээс гадна улс төрийн удирдах 2, багийн дарга 5, гэрээт ажилтан 1, дээд газраас томилдог босоо удирдлагатай 10- н албан хаагч ажиллаж байна.

  1. Сумын засаг дарга-1
  2. Сумын засаг даргын орлогч-1
  3. Сумын ЗДТГ-ын дарга бөгөөд ерөнхий менежер-1
  4. Санхүү албаны дарга-1
  5. Төрийн сангийн мэргэжилтэн-1
  6. Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн-1
  7. Байгаль орчны орчны асуудал хариуцсан мэргэжилтэн-1
  8.  Хүнс жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн-1
  9. Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн-1
  10.  Сумын нийгмийн ажилтан-1
  11. ЗДТГ-ын нягтлан бодогч-2
  12. Архив бичиг хэргийн эрхлэгч-1
  13. Нярав-1
  14. Жолооч-1
  15. Жижүүр-4
  16. Үйлчлэгч-1, Мөн гэрээт ажилтан-1 босоо удирдлагатай татварын улсын байцаагч-1 нийгмийн даатгалын улсын байцаагч-1, ЭМД-ийн байцаагч-1, улсын бүртгэгч-1, хөдөлмөр халамжын мэргэжилтэн-1, байгаль хамгаалагч-2, МЭТасгийн дарга-1, тархвар зүйч-1, тус,тус ажиллаж байна.

1992 оноос хойш 8 удаагийн орон нутгийн сонгуулиар бүтэц бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэн агуулга хэлбэр нь өөрчлөгдсөн.

2024-10-16 11:32:33